“Тусгай дээд боловсролтой хүмүүс дээд боловсрол эзэмшсэн хүмүүсээс илүү найдвартай үүрэг даалгавар асуудалгүй гүйцэтгэх юм” гэж ярихтай олон ч удаа тааралдаж байсан байх. Нэг талаараа үнэн мэт боловч нөгөө талаараа бас шууд тэгэж ойлгож болохгүй. Юм бүхэн хоёр талтай гэдэг. Учир нь, сургууль тухайн хүний ойр хүрээллийг бүрдүүлэхээс гадна, гэрлэлтийг нь хамгийн ашигтай байхаар шийдэхэд их нөлөөлдөг нь судалгаагаар тогтоогдсон.
Нөгөө эртний эмэгтэй нь эр хүнээсээ доогуур байх гэдэг үзэл бүр үеэ өнгөрөөснийг 2016 оны гэр бүл хөгжлийн тайлан тод харуулж байна. 1980 оноос эхлэн өөртэй адил боловсролтой хүнтэй гэрлэх хандлага тогтмол эрчимтэй өсөж байгааг олон тайлангаас харж болно. Мэдлэг чиний ертөнцийг өөрчилж, үзэл бодол чинь чиний хандлагад нөлөөлж, хандлага чинь чиний нэг насны амьдралыг тодорхойлдог юм. Энэ дэлхийд зарим хүн өдөр шөнөгүй зүтгэж байхад, зарим нь өглөө босоод л дэлхий ертөнц өөрчлөгдсөн байгааг мэддэг. Их сургуулийн оюутан бүр сурагч байсан. Сурагч бүр хүүхэд байсан. Дунд сургууль л бидний ирээдүйд хэн байхыг тодорхойлдог юм шүү.
Алдартай сургуульд ороод л болчихдог юм биш. Орж чадаж байнаа гэдэг чинь чиний олон жилийн чинь хөдөлмөр. Мөн шинэ замналын чинь эхлэл байдаг.
Ц.ДАВААСАМБУУ
ЭХ СУРВАЛЖ
Сэтгэгдэл ( 0 )