Хүүхэд хамгааллын бодлого хэрэгжүүлсэн сургуулиудыг урамшууллаа

2022 оны 12 сарын 12

Нийслэлийн Боловсролын газраас НЗДТГ, НИТХ, Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлтэй хамтран хүүхдийг гэмт хэрэг зөрчил, аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх, ерөнхий боловсролын сургуулиудын хүүхэд хамгааллын бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлэх зорилгоор “Хүүхдийн эрх хөгжил хамгааллын аян”-ыг жил бүр зохион байгуулж байна.

Энэ хүрээнд хүүхдийн хөгжлийн хэрэгцээнд нийцсэн хөтөлбөрийг хэрэгжүүлж, хүүхдийн эрх, хамгааллын тогтолцоог бэхжүүлж, хууль эрх зүй, бодлогын хэрэгжилтийг ханган хүүхдэд ээлтэй орчин нөхцөлийг бүрдүүлэн, тэргүүн туршлагыг түгээн дэлгэрүүлж ажиллаж буй нийслэлийн ерөнхий боловсролын 7 сургуулийг шалгаруулж, шагнал урамшууллаа.

“Хүүхдийн эрх хөгжил хамгааллын аян”-ы шагналыг Нийслэлийн Засаг даргын орлогч З.Төмөртөмөө, нийслэлийн Боловсролын газрын Хүүхдийн эрх, хөгжил, хамгааллын хэлтсийн дарга Ц.Мөнх-Эрдэнэ нар гардуулан өглөө.

“Хүүхдийн эрх хөгжил хамгааллын аян”-ы шилдгээр:

 

  • Тэргүүн байрыг Нийслэлийн ерөнхий боловсролын 48 дугаар сургуулийн Б.Эрдэнэчимэг захиралтай хамт олон

 

  • Дэд байрыг Нийслэлийн ерөнхий боловсролын Оюуны Эрин цогцолбор сургуулийн Б.Амгалан захиралтай хамт олон

 

  • Дэд байрыг Нийслэлийн ерөнхий боловсролын 120 дугаар сургуулийн Ю.Базарханд захиралтай хамт олон

 

  • Гуравдугаар байрыг Нийслэлийн ерөнхий боловсролын лаборатори Боловсрол цогцолбор сургуулийн Б.Буянхишиг  захиралтай хамт олон

 

  • Гуравдугаар байрыг Нийслэлийн ерөнхий боловсролын 15 дугаар сургуулийн Ө.Шүрэнцэцэг захиралтай хамт олон

 

  • Тусгай байрыг Нийслэлийн ерөнхий боловсролын 72 дугаар сургуулийн Б.Өнөржаргал захиралтай хамт олон

 

  • Тусгай байрыг Нийслэлийн ерөнхий боловсролын лаборатори Ирээдүй цогцолбор сургуулийн Г.Цагаанцоож захиралтай хамт олон тус тус шалгарлаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top