Колумбын Богота хотод хүндийг өргөлтийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна. Энэ удаагийн ДАШТ нь эрэгтэйчүүдийн 87, эмэгтэйчүүдийн 30 дахь удаагийн тэмцээн юм.
Тэмцээнд Монгол Улсаас Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Ц.Хосбаярын удирдлага дор Гавьяат тамирчин М.Анхцэцэг (87 кг), ОУХМ О.Дархижав (76 кг), Г.Ануужин (64 кг), Э.Энхтамир (55 кг), Б.Хонгорзул (59 кг) нарын дөрвөн эмэгтэй тамирчин өрсөлдлөө.
Өнөөдөр өглөө манай тамирчин М.Анхцэцэг түлхэлттэй өргөлтөөр 143 кг-ийг өргөж, мөнгөн медаль хүртлээ. Бусад тамирчдаас Г.Ануужин 64 кг-д нийлбэр дүнгээр наймдугаар байрт орсон юм.
Тэмцээний дараа Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Ц.Хосбаяр амжилтдаа сэтгэл дундуур байгаа тухайгаа хуваалцлаа.
Тэрбээр "Сая Ази тивийн тамирчдын судалгааг хийж үзлээ. Бүх өргөлтийнхөө 70 хувийг алдсан байна. Сая манай Анхаатай орсон Тайваны хоёр тамирчин хоёулаа өргөж чадсангүй. Энэ тэмцээнд Азиас таван тамирчин оролцсоны дөрөв нь алдлаа. Нэг нь манай Анхаа 143 кг-ийг өргөсөн. Газрын өндөр, намын ялгаа байх шиг байна.
Бидэнтэй хамт байж, дэмжсэн монголынхоо ард түмэнд маш их баярлалаа. Бид том медаль зорьж ирсэн. Гурван охиноо медальд хүрэх байх гэж тооцоолсон. Харамсалтай нь чадсангүй. Мөнгөн медаль сэтгэл хүрэхгүй байна" гэлээ.
Сэтгэгдэл ( 4 )
Сайхан бна найз минь .шавь нараар нь бахархаж явдаг шүү .Амжилт хүсьё.
Өө маш сайн байсаан том амжилт шүү дахин баяр хүргэё
Анхаадаа баярлалаа. Та бүхэнд амжилт хүсье. Ирж байгаа шинэ онд улам их амжилт гаргаарай. Хосбаяр багшид эрүүл энх сайн сайхныг хүсье....
Газрын өндөр нам уур амьсгал цагийн зөрөө ялангуяа хүнд юм өргөхөд их нөлөөлнө. Физикийн хууль бий шүү дээ. Харин ч сайн оролцжээ баяр хүргэе тамирчиддаа