Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар өчигдөр /2022.12.19/ нүүрсний хулгайн хэргээр 50 гаруй улстөрч, албан тушаалтныг шалгаж байгаа талаар мэдээлсэн. Тэрбээр "Одоогийн байдлаар АТГ-аас 50 гаруй хүнийг шалгаж байна. Өдөр бүр мөрдөн шалгах ажиллагаа явуулаад, мэдүүлэгт үндэслэн гэрчээр асуух процессын ажил явагдаж байгаа" гэх тайлбарыг хэвлэлийнхэнд өгсөн юм.
Тэгвэл өнөөдрийн байдлаар "нүүрсний хулгай"-н хэрэгт холбогдон шалгагдаж байгаа 31 албан тушаалтан, улстөрчийн нэрс олон нийтэд ил болоод байна.
Дээрх 31 улстөрч, албан тушаалтны 17-г нь АТГ-аас өнгөрсөн долоо хоногт нэрсийг нь зарласан билээ.
Харин "Эрдэнэс Тавантолгой" ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Ганхуяг нарын зургаан хүнийг цагдан хориод байгаа бол өчигдөр /2022.12.19/ "Тавантолгой транс" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Дагвадорж нарын гурван хүнийг цагдан хорьж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.
"НҮҮРСНИЙ ХУЛГАЙ"-н хэрэгт холбогдон шалгагдаж байгаа 31 албан тушаалтан, улстөрчийн нэрс:
1. Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга
2. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан Ө.Шижир
3. Зам тээврийн хөгжлийн сайд асан Д.Ганбат
4. УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн
5. УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ
6. УИХ-ын гишүүн Ц.Анандбазар
7. УИХ-ын гишүүн Н.Наранбаатар
8. УИХ-ын гишүүн Б.Баттөмөр
9. УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд,
10. Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж
11.Өмнөговь аймгийн ИТХ-ын төлөөлөгч,Б.Эрдэнэ-Очир
12. Өмнөговь аймгийн Засаг дарга асан Б.Бадраа
13. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд
14. "Эрдэнэс тавантолгой" ХХК-ийн дарга асан А.Ариунболд,
15. УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн
16. "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн дарга асан Б.Ганхуяг
17. Өмнөговь аймгийн МАН-ын хорооны дарга Х.Мандахбаяр
18. "Тавантолгой төмөр зам" ХХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Удаанжаргал
19. "Тавантолгой транс" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Дагвадорж
20. "МБМ транс" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Мөнхдөл
21. "Зун мен" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ши Шао Хуа
22. Б.Нарантуяа /Б.Ганхуягийн эгч /
23. "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн албаны дарга С.Энхтөр
24. "Сагсайс Редер" ХХК-ийн захирал С.Энхтүвшин
25. "Эрдэнэс Тавантолгой" ХХК-ийн Дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын газрын дарга Х.Нурлат
26. Т.Мөнхбаатар /Б.Ганхуягийн хамаарал бүхий/
27. З.Сырыбек /Б.Ганхуягийн хамаарал бүхий/
28. Ерөнхий сайд асан С.Баяр
29. Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат
30. Н.Отгонжаргал /Б.Ганхуягийн хамаарал бүхий/
31. Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Сү.Батболд
Сэтгэгдэл ( 12 )
yu xuudeg yls torch shi sho xya gej yamar yls torch baunaa?
Хэ нэлээд том схем том зургийн цуглуулга болох байх оо үнэхээр зөв нарийн шалгаад тогтоож олон нийтэд ил тод хэлж чадвал
УИХ тарах болжээ
Танай захирал Мандахбаярын нэр хаачив....хахаха
Мандахбаяр аргаа ядаад өөрийн сайтаар өөрийнхөө нэрийг хасуулаад хамаагүй хүмүүсийн нэр нэмээд худлаа мэдээ сэвж бдөг жүү...ккк...мөн ч ядруу амьтан юмаа...хулгайч минь үүнээс хойш чи хот өдөө хаана ч хулгайчаараа бна за
бямбацогт хаачив жинхэнэ луйварчин шт
Хотгор шанага хаачив?\n
Худлаа сchow hiigeed daraa ni barihgui bj bgad hileer zugtaalgana bizdee.Battulga ubchtei bn gej yu bh bedee \nHileer garaad zutgaachihsan iim balai umig hergeer hileer garah erhiig ni haahgui bj bgad yabuldag chin huibaldaan shuu
Ши Шао Хуа гэж улс төрч байдаг юм уу манайд?
Bugdiin shalga2
Ханаж цаддаггүй Чойжилсүрэн Мэргэшсэн хулгайч Ч Хүрэлбаатар нөгөө бие үнэлэгчийн газраас ирсэн П Анужин нао алга байна даа
Чойжилсүрэн Хүрэлбаатар Дэлгэрсайхан мэтийн акулууд алгаа