З.Төмөртөмөө: 114 иргэн маань бусдадаа үлгэрлэн нийгэмшсэнээр "Итгэл" төсөл өргөжинө

2022 оны 12 сарын 22

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжил, боловсрол, эрүүл мэндийн асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө "114 иргэн маань бусуудаа үлгэрлэн нийгэмшсэнээр "Итгэл"төсөл цаашдаа илүү өргөн цар хүрээтэй үргэлжлэх боломжтой" гэдгийг онцоллоо.

Нийслэлийн цагдаагийн удирдах газраас Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар Зөвлөлийн санхүүжилтээр Нийслэлийн Эрүүл мэндийн газрын Аддиктлогийн Төв зэрэг төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран архинд донтох эмгэгтэй иргэдийг сайн дурын эмчилгээнд хамруулах замаар гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх “ИТГЭЛ” төслийг хэрэгжүүлж буй. Зорилтот бүлгийн иргэдийг хорт зуршлын сөрөг нөлөөллөөс хамгаалах, гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэхэд чиглэсэн “Итгэл” төслийн үр дүнг /2022.12.21/ танилцууллаа.
 

Гурван үе шаттай хэрэгжсэн уг төсөлд 114 иргэн сайн дураараа хамрагдсан байна. Нийгмийн хариуцлагын хүрээнд "Цагаан өргөө" сувиллын газар хамтран ажиллаж, олон улсын арга зүйд суурилсан 28 хоногийн тусгай хөтөлбөрөөр архинд донтох эмгэгтэй иргэдэд сургалт, эмчилгээ үйлчилгээ үзүүлжээ.

Энэ хүрээнд эм болон сэтгэл заслын хосолсон хөтөлбөр боловсруулж, хордлого тайлах эмчилгээ хийж, бясалгал, иог, дуун эмчилгээ болон гэр бүлийн уулзалт, зөвлөгөөг зохион байгуулан ажиллаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top