Б.Мөнхцэцэг: Өглөө бүр 30-40 тонн давс, бодис цацаж байгаа

З.Тэмлүүн | Zindaa.mn
2023 оны 01 сарын 02

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр (2023.01.02) боллоо. 

Халтиргаа, гулгаанаас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд цас, мөсний цэвэрлэгээний ажлыг зохион байгуулах үүргийг Хотын дарга өгсөн.

Хэрэгжилтийн талаар Хот тохижилтын газрын дарга Б.Мөнхцэцэг “Манай газар 185 км зам хариуцдаг. Шөнөдөө 30 хэм гарч хүйтэрч, хялмаа их унаж байна. Давсны 119 тонн, 270 тонн орчим бодисын үлдэгдэлтэй байгаа. Өглөө бүр уулзвар, гарц, өгсүүр, уруу замд 30-40 тонн давс, бодис цацаж байна. Шинэ жилийн “Мөнгөн үдэш” арга хэмжээнд 18 зам, талбайн үйлчлэгч гурван машинтай ажилласан. Үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна” гэсэн мэдээллийг Удирдах ажилтнуудын хуралд танилцууллаа. 

3600 тонн давс, 1450 тонн бодисын нөөцтэй

Мөн энэ үеэр Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны даргаар М.Баярааг томилсныг удирдах ажилтнуудад танилцуулав.
 


Тэрбээр “Ажлаа аваад халтиргаа, гулгаа, хогны асуудалд анхааран ажиллаж байна. Зургаан дүүрэгт газар дээр нь ажиллалаа. Төв замуудад халтиргаа харьцангуй гайгүй байгаа ч нарийн цэвэрлэгээг хангалтгүй хийж байна. Замын нууханд үлдсэн давс, бодис, цасыг цэвэрлэдэггүй, автобусны буудалд гулгаа их үүсжээ. Иймээс нарийн цэвэрлэгээг сайтар хийх шаардлагатай байгаа. Давс, бодисын хүрэлцээг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллаж байна. 3600 тонн давс, 1450 тонн бодисын нөөцтэй байгаа. 15 вагон бодис орж ирж байгаа. Эхний гурван вагон буюу 2300 тонн бодис буусан. Дүүргүүдэд бодис хангалтгүй байгаа тул дүүргүүдэд олгохоор төлөвлөсөн” гэж мэдээллээ. 

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(86.111.137.145) 2023 оны 01 сарын 04

Hun hairlahgui suudal buglugsud mjn uursduu bayasaad bayarlaad l ...humuus chin haltirch unaj berteed l bhad goe goe yarih chin dendeed bn

1  |  0
зочин(103.10.23.140) 2023 оны 01 сарын 04

хаана хаагуур цацаад байгаан, зүүдлээ юу

0  |  0
Зочин(64.119.16.163) 2023 оны 01 сарын 04

Цацаад бгаа давс чинь үр дүнгээ өгөхгүй бна учир начирын нь ол улам их гөлгөг болоод бгааг олж харахгүй бна гэжүү авгай минь

1  |  0
Чч(172.56.153.84) 2023 оны 01 сарын 03

Гол нь үр дүн шдээ хүүхдүүдээ

0  |  0
(103.212.119.207) 2023 оны 01 сарын 02

hujaanuud

0  |  0
Ebe(66.181.161.97) 2023 оны 01 сарын 02

Buur chaaaltuur tsaraitai sheeshnuud bn daaa

0  |  0
mgl (106.154.7.181) 2023 оны 01 сарын 02

ene avgai udii nasalchaad mgl uls.n ner nuur bolson hotoo hoggui bailgaj chadahgui baij uvul bolhoor davs thathaad boloo yu zunug emgen zailj hotoo hoggui bolgochood thalin avaasai buldog tharaitai hiam chig avgai munhthetheg ee

0  |  0
Коффи Аннан(59.153.113.118) 2023 оны 01 сарын 04

Энэ заваан чавганц одоо хүртэл суудал сандал ширээ бөглөсөн хэвээрээ юу...

1  |  0
Соном(203.98.77.101) 2023 оны 01 сарын 04

ЗА ЁСТОЙ ИНГЭЖ ХУДЛАА ЯРИХГҮЙ ШҮҮ. ӨДӨР БҮР ӨГЛӨӨ ӨДӨР ОРОЙ АЖИЛ РУУГАА ЯВГАН ЯВЖ ИРДЭГ. ХЭЗЭЭ Ч ДАВС ЦАЦАЖ БАЙГАА МАШИН ТЕХНИК, ХҮН НЭГ Ч ХАРСАНГҮЙ. ТЭР ТУСМАА ХОТЫН ТӨВД.... СҮҮЛД ОН ГАРАХААС ӨМНӨ ХОТЫН ДАРГА СҮРХИЙ ХҮМҮҮСЭЭ ЗАГНАЖ ЦАСАА ЦЭВЭРЛЭ ГЭСЭН Ч 2 ХОНОГИЙН ДАРААГААС Л ХЭДЭН ХӨӨРХИЙ ТҮК-ИЙН АЖИЛЧИД ХҮРЗТЭЙ Л ЦАС ЦЭВЭРЛЭЖ ХАРАГДСАН. ХОТЫН ДАРГА НҮҮРС ИДДЭГ, БАС ДАВС ИДДЭГ БОЛСОН БАЙХ ШИГ БАЙНА.

3  |  0
Top