Улаанбаатар хотын Ерөнхий менежерээр М.Баярааг томилжээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2023 оны 01 сарын 02

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Д.Ганболдыг өнгөрсөн долоо хоногт үүрэгт ажлаас нь чөлөөлж, түүний оронд М.Баярааг томилжээ. 

Тэрбээр 1995 онд нийслэлийн 18-р дунд сургууль, 2000 онд БНХАУ-ын Багшийн их сургууль2004 онд Японы Киорин их сургууль2012 онд Санхүү эдийн засгийн их сургуулийг тус тус төгссөн. Гадаад хэлний багш, санхүүгийн удирдлагын бакалавр, олон улсын хөгжлийн мэргэжлээр магистр зэрэгтэй юм. Мөн Их Британид англи хэл менежмент, БНСУ-д Төсөл санхүүгийн удирдлагаЯпонд Төрийн үйлчилгээний чанарыг сайжруулах цогц аргачлал, БНХАУ-д Засаг захиргаа, орон нутгийн хөгжлийн төлөвлөлт чиглэлээр суралцсан.

Ажлын туршлагын тухайд 2004-2006 онд “Эм-Си-Эс холдинг”-д төслийн зохицуулагч, 2006-2007 онд Японы олон улсын Жайка байгууллагад төсөл хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн, 2009-2011 онд “Эм Ти Си партнерс” ХХК-ийн гүйцэтгэх захирал, 2011-2012 онд Хөгжлийн банкны төслийн санхүүжилтийн хэлтэст ахлах мэргэжилтэн, 2013-2016 онд Сонгинохайрхан дүүргийн боловсролын хэлтсийн дарга, 2016-2017 онд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга, 2017-2020 онд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга, 2020-2022 онд Нийслэлийн Өмчийн харилцааны газрын даргаар тус тус ажиллаж байсан бөгөөд хятад, англи, япон, орос хэлтэй.

Улаанбаатар хотын Ерөнхий менежер М.Баяраа өнөөдөр (2023.01.02) болсон  Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнд оролцож, дараах мэдээллийг өглөө. 

-Ажлаа аваад халтиргаа, гулгаа, хогны асуудалд анхааран ажиллаж байна. Зургаан дүүрэгт газар дээр нь ажиллалаа. Төв замуудад халтиргаа харьцангуй гайгүй байгаа ч нарийн цэвэрлэгээг хангалтгүй хийж байна. Замын нууханд үлдсэн давс, бодис, цасыг цэвэрлэдэггүй, автобусны буудалд гулгаа их үүсжээ. Иймээс нарийн цэвэрлэгээг сайтар хийх шаардлагатай байгаа. Давс, бодисын хүрэлцээг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллаж байна. 3600 тонн давс, 1450 тонн бодисын нөөцтэй байгаа. 15 вагон бодис орж ирж байгаа. Эхний гурван вагон буюу 2300 тонн бодис буусан. Дүүргүүдэд бодис хангалтгүй байгаа тул дүүргүүдэд олгохоор төлөвлөсөн. 

Золбин нохой, муурын устгалд сумны асуудал хөндөгддөг. Энэ квотыг хот өөрөө авах хүсэлтээ Хууль зүйн яаманд өгч байгаа.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(64.119.16.163) 2023 оны 01 сарын 03

Дарга болчлоо гээд сагах хэрэггүй дахиад л өөр нэгээр солигдоно ажил өөд нь татаад хийчмээр хүн харагдахгүй бна тийм ажил хэрэгч хүн улаан номонд орсон харин луйварчид элбэгшсэн

0  |  0
Чука(202.9.47.17) 2023 оны 01 сарын 02

Энэ хүнд үед зөв менежмент ээр ажиллах чадвартай хүнд нь ажиллах боломыг нь оолгое!!! \nАЖЛЫГ НЬ ХИЙЛГЭ !!!

0  |  0
Бямбаа(202.9.47.17) 2023 оны 01 сарын 02

Энэ хэцүү үед маш зөв хүнээ тавьсан байна. Зоригтой байна. Баяр хүргэж, амжилт хүсье!

0  |  0
Зочин(202.126.89.43) 2023 оны 01 сарын 02

Хот нүдээ олсон томилгоо хийжээ.Энэ залуу чадна чадна

1  |  0
Top