Зөвлөлдөж шийдье, гэхдээ...

Ч.Үл-Олдох | Zindaa.mn
2023 оны 01 сарын 08

Дэлхий хурдтай өөрчлөгдөж байна. Хүчний төвүүд шилжиж, хэн тэргүүлэх вэ гэдэг өрсөлдөөн ширүүслээ. Түүний жолоо цулбуурыг олох тийм ч амаргүй. Хурдыг нь гүйцэхэд бүр ч бэрх болж байна.

Аливаа зүйл гэнэт тэнгэрээс буугаад ирчихдэггүй л дээ. Үүний урьтал нөхцөл одоогоос нэлээд хэдэн жилийн өмнөөс мэдрэгдэж байсан гэвэл ташаарсан буюу хилс болохгүй биз ээ.

Тухайлбал, 2013-2015 оны үед одоогийн УИХ-ын дарга Г.Занданшатар АНУ-ын Стэнфордын их сургуулийн Хөгжил, Ардчилал Хуулийн засаглалын хүрээлэнд судлаач аар ажиллаж, суралцахын зэрэгцээ “Цэгцрэх хөдөлгөөн” номоо монголчуудын гар дээр тавьж байсныг саная. 2018 оны үед  Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн “Төр ариусахын босгон дээрх төвөргөөн” хэмээх нийтлэл бичиж байсныг эргэн сөхөе. Үүн дээр олон нийтийн зүгээс 1990 оноос хойших 30 жилд олсон, алдсан зүйлийг  дүгнэдэг, шүүмжлэх нь шүүмжилж, магтах нь магтсаар ирсэн. Үндсэн хуулиа сайжруулах гэтэл дордуулсан гэх 2000-аад оны “Доголон долоон заалт”, дөрөв дөрвөн жилээр өөрчилж ирсэн Сонгуулийн хуулийн шинэчилсэн найруулгууд, МАН, АН хоёр дангаар болон хамтран засагласан он жилүүд энэ бүгд гарц шийдэл хайсан эрэл хайгуул байсан болов уу. Гэхдээ үүнийг нийгмийн шинжлэх ухаан, эсвэл улс төр судлаачид  л хэлэх байх. Ямартай ч ариусах, цэгцрэх тухай, ямар нэгэн үйл явдлыг эхлүүлэх, бий болгох, нэг тийм шинэ хөдөлгөөн, төвөргөөний битүүхэн ай чимээ алсаас мэдрэгдэж байжээ, эргээд харахад.

Өнөөдөр цар тахлын давалгаа, геополтикийн өөрч­лөлт, эдийн засгийн савлагаан дунд Монгол Улс тэсэж үлдэх, тэнцвэрээ хадгалах, наад зах нь хүнсээ дотооддоо 100 хувь үйлдвэрлэж хангадаг болох, үндэсний үйлдвэрлэлээ дэмжих, өөрсдийгөө дархлаажуулах шаардлага алхам тутамд тулгарч байна. Үүн дээр төр нь толгойноосоо эхлэн “өтсөн”-ийг бүгдээрээ харлаа, үзлээ. Нийгмийн бүхий л шатанд гаслан шогширч, гайхаж бухимдаж янз бүр л болж байх шиг.

Төр мэдэлдээ авсан бүхэнд хулгай орсныг, Хөгжлийн банк, Эрдэнэтийн 49 хувь, Эрдэнэс Тавантолгой дахь “Нүүрсний хулгай” гэхчлэн ноцтой гэмт хэргүүд илчиллээ. Ийм учраас цаашид хэрхэх вэ гэдэгт ч олон санаа бодол уралдаж байгаа нь нууц биш юм.

Хоёр оны заагт төв талбайд болсон жагсаал, цуглаанаас янз бүрийн өнгө, үнэр мэдрэгдсэн. Бүр монгол биш санаа ч цухалзсан. Ямартай ч эцэст нь тогтолцоогоо өөрчилье, Үндсэн хуулийн шинэчлэл хийе гэсэн үзэл бодол давмагайлсаар шинэ оны босгоор алхаж орлоо. Одоо бид хаачих вэ. Цаашид яах вэ гэлцэж байна. Дээрх асуултад эрх баригчдын зүгээс “Зөвлөлдөж шийдье” гэсэн байр суурийг баримталж байна. Угаасаа зөвлөлдөхгүйгээр, зөвшилцөлгүйгээр урагшаа алхах ямар ч боломжгүй юм. Энэ үүднээс УИХ-аас улс орны нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлыг иргэдийн туслалцаатайгаар тодорхойлох, асуудлын эрэмбэ, шийдвэрлэх арга зам, гаргах шийдвэрийн талаар иргэдтэй зөвлөлдөх, үндэсний зөвшилцлийг хангах зорилгоор “Зөвлөлдөж шийдье” улсын хэмжээний зөвлөлдөх санал асуулгыг явуулахаар 80 дугаар тогтоолыг баталсан. Улмаар Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнийг сонгох ажлын хэсгийг байгууллаа. Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнд нэр дэвшүүлж, төлөөллийг сонголоо. Ийнхүү монголчууд нийгмийн зөвшилцлийг эхлүүлэх гэж байна.

Үүний өмнө ИЗНН-ын зүгээс “Зөвлөлдөх санал асуулга хайрцагласан хэлбэрээр явагдвал жүжигт оролцох, ямар нэг дүр бүтээх шаардлагагүй” гэсэн сануулгыг эрх баригчдад хатуу анхааруулсан. Монголын улс төрд сөрөг хүчний үүргийг гүйцэтгэж ирсэн АН дотооддоо үл ойлголцол үүссэн, тарж бутарсан байдалтай байгаа тул ИЗНН сөрөг хүчний үүргийг гүйцэтгэж том дуугарсан нь энэ. Ингэж сануулахгүй бол болохгүй л дээ. Яагаад гэвэл, 2019 онд Үндсэн хуульд оруулсан  нэмэлт, өөрчлөлт олон сонирхлын огтлолцол дээр, морин дэл дээр болж өнгөрсөн. “Зөвлөлдөх санал асуулга”-ыг санамсаргүй түүврийн аргаар сонгогдсон иргэдийн төлөөллийг оролцуулсан нь санаатайгаар Үндсэн хуулийн талаар мэдлэг сул, ганц ч заалт уншаагүй хүмүүсийг оруулсан гэх шүүмжлэл өрнөсөн. Намын харъяаллаар сонгосон гэх хэл ам ч бишгүй гарсан. Тийм хариуцлагатай түүхэн үйл хэрэгт, түмэн олны заяаг шийдэх Үндсэн хуулийн  шинэчлэлийн асуудалд ханцуй дотроо харанхуй “наймаалцах” гэгчээр хандаж болохгүй л дээ. Тийм учраас энэ удаагийн “Зөвлөлдөх санал асуулга”-д иргэд маш хариуцлагатай, мэдлэгтэй оролцох ёстой юм.

Энэ удаагийн санал асуулгаар тогтолцоог хэрхэн өөрчлөх вэ, ямар өөрчлөлт хийх вэ гэдгийг шийднэ. Цаашлаад Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах уу, ИЗНН, МҮАН, ШИНЭ намаас боловсруулсан цогц хууль, Тавдугаар шинэ Үндсэн хуулийг батлах уу гэдгийг шийднэ. Тийм улс төрийн тохироо нь аль эрт бүрдчихээд байна. Эрх баригч намын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ шинэ оны босгон дээр хэлсэн үгэндээ “Монгол Улс өнгөрсөн 30 жилийн ололтоо хадгалж, алдаагаа засаж, шинэ 30 жилийг зөв эхлүүлж, ардчилсан парламентын засаглалаа төгөлдөржүүлж, орлогын тэгш бус байдлыг арилгаж, уул уурхай дагасан далд эдийн засгийг цэгцлэхийн төлөө Монгол Улсын Засгийн газар тууштай тэмцсээр байна” гэж хэлсэн. Одоо гарц, шийдлээ зөв тодорхойлж чадах эсэхээс монголчууд 30 жил тарчилж мэдэх ангал руу унах уу, эсвэл хөгжлийн дөрөөнд  лавхан мордох уу гэдэг нь шийдэгдэхээрээ онцлог юм.

Ямартай ч нийгмийн зөвшилцлийн эхний хэлэлцүүлэг “Нийгэм, улс төр, эдийн засгийн тулгамдсан асуудал: Гарц, шийдэл” эрдэм шинжилгээний бага хурлаар хоёр өдрийн өмнө эхэлдээ. Энэ хурлын эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар хэлэхдээ “...Тулгамдсан асуудлуудыг “Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй, бүлээн усаар угаавал хиргүй” гэсэн ардын зарчмыг баримталж шийдвэрлэхээр зорьж байна. Үүний тулд эрдэмтэн судлаачид, ард иргэд, иргэний нийгмийнхэн, улс төр, бизнесийн хүрээнийхэн гээд нийт нийгмийн зөвшилцлийг хангаж, асуудлаа шүүн хэлэлцэх нь зүйтэй гэж бид үзсэн юм” гэсэн. Тэрбээр улс төр, засаглалын тогтолцооны гажуудал, төрийн албаны чадавхын сулрал, төрд алба хаагчдын хариуцлага, ёс зүйн доройтол нийт нийгмийг хамарсан эмзэг асуудал болоод байна. Баялгийн хулгай, авлига, албан тушаалын гэмт хэрэг, нийгмийн тэгш бус байдал, орлогын болон амьдралын түвшний эрс ялгаа, ажилгүйдэл, ядуурал ард иргэдийг бухимдуулж байна. Эдийн засгийн оновчгүй бодлого, хэт төвлөрөл, орчны бохирдол, замын түгжрэл гэх мэт олон жилийн турш хуримтлагдсан асуудлуудыг засаж сайжруулах цаг нэгэнт болсон. Олон суурь болон дагавар асуудлууд байгаа боловч цөм түлхүүр асуудлыг олж, тодорхойлж байж асуудлыг шийдвэрлэх нь зөв зүйтэй гэдгийг ард иргэдэд хандаж хэлэв. Мөн хөгжлийг гацааж, ирээдүйг сүүдэртүүлж, иргэдээ бухимдуулж буй эдгээр гаж үзэгдлийг “цэвэрлэх”-гүйгээр цаашаа явах аргагүй нь нэгэнт тодорхой болсон гэдгийг тэмдэглэв.

Дээрх эрдэм шинжилгээний хурал бол Зөвлөлдөх санал асуулгын бэлтгэлийг хангах ажлын хүрээнд зохион байгуулж байгаа нэг ёсондоо “оршил” нь юм байна гэсэн ойлголт төрж  байна. УИХ-ын дарга ч бас алдсанаа засаж, урагшаа явцгаая гэсэн утгатай үгсийг ийнхүү хэлж байгаа юм. Эцэст нь зөвлөлдөх санал асуулгад монголчууд нийтээрээ тун хариуцлагатай оролцох ёстойг, идэвхтэй байх ёстойг сануулах юун. Ганцхан жишээ хэлье, бас эртнээс сануулъя. Хоёр оны заагт Төв талбайд жагсаал хийсэн иргэд, залуус Төрийн ордонд нээлтэй хяналтын сонсгол хийхийг өөрсдөө уриалсан. УИХ-аас иргэдийн шаардлагыг хүлээж авч нээлттэй хяналтын сонсгол хийхээр өдөр, сарыг товлосон. Улмаар оролцох иргэдийг бүртгэлээ хийлгэхийг зарласан ч бүртгүүлсэн хүн цөөхөн байсан. Төрийн ордны нэвтрэх журмыг биелүүлээгүй, бүртгэлд хамрагдаагүй зэргээс олонх нь орж чадаагүй. Бүртгүүлээгүй, бичиг баримтгүй зэргээс Төрийн ордон руу нэвтрүүлээгүйгээс жагсагчид эмх замбараагүй байдал үүсгэж, орилж чарлаж, хариуцлагагүй хандсаныг хаана хаанаа мартаагүй байх. Орсон хэд нь асуудлаа тодорхой ярьж, асуух зүйлээ цэгцтэй асууж чадаагүй. Эртнээс зохион байгуулалттай хандаж, тавьж буй шаардлагаа тайлбарлаж, төрөөс шаардах, мэтгэлцэх түвшинд асуудлаа боловсруулж ороогүй зэргээс ямархуу байдалд хүрснийг бид бүгд харсан. Иймд энэ удаа зөвлөлдөж шийдье, гэхдээ мэдлэгтэй, хариуцлагатай хандацгаая.

 

Эх сурвалж: Өглөөний сонин 

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Эмгэнэлт жүжиг(202.9.46.22) 2023 оны 01 сарын 09

Жүжгээ зогсоо, энэ РR аараа ард түмнийг тайвшруулах биш удам бухимдуулана шүү. Хийх цагтаа хийх байсан зүйлээ санаатай хийлгүй одоо хийчих юм шиг , тэгээд бас хуурамч ” зөвлөлдөх санал” аар халхлах хэрэггүй. Залуус ухаан суусан шүү!

0  |  0
DR. PRADHAN(197.211.53.59) 2023 оны 01 сарын 09

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

0  |  0
DR. PRADHAN(197.211.53.59) 2023 оны 01 сарын 09

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

0  |  0
(73.37.56.46) 2023 оны 01 сарын 09

Ган очир гэж хүн асар муу харгис монгол хүний адаг үхэж далд ороосой.

0  |  0
иргэн(103.57.92.65) 2023 оны 01 сарын 09

ХУЛГАЙЧ ТӨР ЗАСАГ

1  |  0
ерөнхийлөгч хамаара(66.181.160.11) 2023 оны 01 сарын 09

ХУЛГАЙЧИД ҮНДСЭН ХУУЛЬ ХИЙХГҮЙ ШҮҮ. ЭДНИЙ ТОЛГОЙНООС ШУНАЛ ХАНХЛАХААС ӨӨР ЗҮЙЛ СЭТГЭХГҮЙДЭЭ. ТӨРИЙН ӨНДӨР АЛБАН ТУШААЛТНУУД, ТҮҮНИЙ ХАМААРЛ БҮХИЙ ХҮМҮҮС ТӨРИЙН ӨМЧӨӨР ТЕНДЕРТ ОРОХ, ТӨРИЙН УДИРДАХ АЛБА ХАШИГҮЙ ЖАГСААЛТААС ДОЛЬ ЦОХИЖ ЕРӨНХИЙЛӨГЧ ЭНД ХАМААРАХГҮЙ ГЭЖ СОЛИОРЧ БУЙ ЮМ ЧИНЬ ҮҮНЭЭС ЦААДАХ БУЗАР БУЛАЙГ ХИЙНЭ. НӨГӨӨ ХИЙРХҮҮ ЕРӨНХИЙЛӨГЧ НЬ ҮҮНИЙГ ЗӨВШӨӨРЧ ХАНЦУЙДАА ЗАЛБИР АЗНЫ ЮМ ГЭЭД ЧИМЭЭГҮЙ БАЙГАА НЬШИВШИГ, ШИВШИГ БАС ДАХИН ШИВШИГ

2  |  0
Shar tokhoi (178.209.133.214) 2023 оны 01 сарын 09

Yg dugvi ih hural tar.Hulgaich opshorchintoi ih hural zasagiin gazar gej uy baidgiin.Delhiid shivsheg bolson Mongoliin tur.

2  |  0
Top