AFP агентлагийн сайтад нийтлэгдсэн Монголын тухай нийтлэлийг орчуулан хүргэж байна.
Албан тушаалтнууд олон тэрбум ам.долларын нүүрс хулгайлсан гэх мэдээллийн олон мянган монголчууд төв талбайдаа гарч жагссан билээ. Харин энэ үйл явдлын дараа тус улсын Хууль зүйн сайд Монгол Улс авлигатай тэмцэхийн тулд илүү их зүйлийг хийх ёстой гэж AFP агентлагт ярьжээ.
Цар тахал болон хөрш улс болох ОХУ нь Украинд халдан довтолсноос үүдсэн инфляц гүнзгийрч буй нь монголчуудад хүндхэн цохилт болж, дээр нь улстөрчид, удирдах албан тушаалтнууд нүүрс завшсан гэх хэрэг мандсан нь тэднийг олон мянгаараа жагсахад хүргэсэн билээ.
Жагсаалын дараа тус улсын Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар AFP агентлагт өгсөн ярилцлагадаа “Монголчууд авлигатай тэмцэхийн тулд илүү том алхам хийх ёстой” гэв. Нүүрс бол Монголын хамгийн их орлого олдог салбаруудын нэг бөгөөд тус улс өдөрт дунджаар 1304 машин нүүрс экспортлож буй талаар хэвлэл мэдээллийнхэн нь мэдээлсэн.
Х.Нямбаатар "Эдийн засгийн уналт, хямралын цаад шалтгаан нь авлигатай холбоотой гэж олон хүн үзэж байна. Монголын ард түмний бухимдлыг төрүүлж буй авлигатай тэмцэхийн тулд бид авч хэрэгжүүлж буй арга хэмжээгээ улам боловсронгуй болгож, нэмэгдүүлэх ёстой” гэлээ.
Экс удирдагч олны анхаарлын төвд байна
Х.Нямбаатар нь нүүрсний хулгайн хэргээр Засгийн газрын өргөн хүрээний мөрдөн байцаалтыг удирдаж байгаа бөгөөд экс Ерөнхийлөгчөө мөн шалгаж байгаа юм. Экс удирдагч Х.Баттулга БНСУ-д эмчлүүлж байгаа бөгөөд нүүрсний хулгайн хэргээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа хэд хэдэн албан тушаалтны нэг гэдгийг Хууль зүйн сайд хэллээ.
Х.Нямбаатар “Хэрэв Х.Баттулга эрүүгийн мөрдөн байцаалтын явцад саад тотгор учруулбал түүнийг баривчлах болно. Одоогоор түүнд хэд хэдэн эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа” гэв.
Популист бизнесмэн, Оросын тулааны самбо бөхийн аварга асан Х.Баттулга энэ талаар олон нийтэд мэдээлэл өгөөгүй байна.
"Транспэрэнси Интернэшнл" төрийн бус байгууллага энэ жилийн тайландаа энэ Засгийн газрын үед авлигын гэмт хэргийн эсрэг ахиц, дэвшил гараагүй гэж мэдэгдсэн.
Жагсаалын дараа Монгол Улсын Засгийн газар төрийн өмчит компаниудын үйл ажиллагааг ил тод болгох, эрх мэдлээ урвуулан ашиглахтай тэмцэхэд чиглэсэн багц шинэчлэлийг эхлүүлсэн. Х.Нямбаатар мөрдөн байцаалтын явцад тендер шалгаруулалтын явцад гарсан ашиг сонирхлын зөрчлийг шалгаж байгаа гэж мэдэгдсэн. Мөн чулуужсан түлшийг зах зээлийн үнээс доогуур худалдсан гэх мэдээлэл, тээврийн компаниуд татвараас зайлсхийсэн гэх үндэслэлүүдийг шалгаж байгаа аж.
Худал мэдээ
Жагсагчид шинэчлэл хийх, төрийн өмчит уул уурхайн аварга “Эрдэнэс Тавантолгой” компанийн удирдлагуудыг баривчилж байгаа нь тийм ч үр дүнтэй бус гэж үзэж, улстөрчид, бизнес эрхлэгчид ямар ч хариуцлага хүлээхгүй байгааг шүүмжилж байна.
Сөрөг хүчний улстөрч Ж.Золжаргал Франс Пресс агентлагт өгсөн ярилцлагадаа “Засгийн газар ямар нэг зүйл хийнэ гэж амласан улс төрийн мэдэгдэл хийдэг ч юу ч хийгээгүй. Хамгийн том буруутай субьект нь Засгийн газар өөрөө” гэж хэлсэн. Х.Нямбаатар хөөн хэлэлцэх хугацаа нь албан тушаалтныг халхалж байна гэсэн сөрөг хүчний мэдэгдлийг няцааж, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр "хуурамч мэдээ" тараасан гэж буруутгав.
Тэрбээр мөн “Монгол Улсын Засгийн газар жагсагчдын тавьсан шаардлагыг биелүүлэхийн тулд бүхий л хүчин чармайлтаа гаргаж байна. Жагсаалаа үргэлжлүүлж байгаа цөөн хэдэн жагсагчдын зарим нь зохион байгуулалттай. Мөн тэдний тавьж буй шаардлага нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан заалтаас гадуур байна” гэв.
Ц.ДАВААСАМБУУ
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 6 )
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
Ардчилсан улс орнууд монгол улсаас нүүрээ буруулсан . ОУВС ч бас
MANANG үүсгэн байгуулсан нэг хүзүүгүй хулгай байгаадаа тэрнээс л эхлэх хэрэгтэй
AWILGAGUI BOLOKH GANTS L ARGA BAINA , NEG TOM AWILGACHNYG NI TSAAZLAKH , ZA TEGEED MONGOLCHUUD CHINI AIMKHAI SHUU DEE , TEGEED L TAG BOLNO
AWILGAGUI BOLOKH GANTS L ARGA BAINA , NEG TOM AWILGACHNYG NI TSAAZLAKH , ZA TEGEED MONGOLCHUUD CHINI AIMKHAI SHUU DEE , TEGEED L TAG BOLNO