Эдийн засгийн чөлөөт бүсээс татваргүй архийг хуурамч акц нааж, нийслэлд худалдан борлуулж, их хэмжээний ашиг олдог бизнесийн томоохон сүлжээ бүлэглэлийг Цагдаагийн байгууллага илрүүлжээ.
Тодруулбал, иргэн А нь бусадтай бүлэглэн Сэлэнгэ аймгийн Алтанбулаг чөлөөт бүсээс импортын виски, архи согтууруулах ундааг худалдан авч, хуурамч Онцгой албан татварын тэмдэгт нааж, их хэмжээний татвараас зайлсхийж, ашиг олж, мөнгө угааж байсныг илрүүлсэни байна.
Шалгалтын ажиллагаа үргэлжилж байгааг Эрүүгийн цагдаагийн газраас мэдээллээ.
Сэтгэгдэл ( 0 )