БАРИМТ: ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулууныг АТГ-т дараах үндэслэлээр шалгуулна

Б.Цог | Zindaa.mn
2023 оны 01 сарын 10

Өчигдөр буюу нэгдүгээр сарын 9-ний өдөр ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулууныг хууль бусаар тендэр авсан байж болзошгүй гэдэг үндэслэлээр шалгуулахаар иргэдийн төлөөлөл Авлигатай тэмцэх газарт хандсан тухай мэдээлсэн.

Уг асуудлыг дэлгэрүүлбэл дараах үндэслэл, баримтуудыг хавсаргасан байна.  

  1. Хууль бус гэгдэх 20.9 тэрбум төгрөгийн тендэрийн баримт

Монгол Улсын Засгийн газрын гишүүн ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулууны дүү Х.Болор-Эрдэнийн “Дорнод Газар” ХХК нь 2018 оноос төрийн байгууллагуудын төсвийн хөрөнгөөр зарласан тендэрүүдийг авч эхэлжээ.

Дээрх компани 17 тендэрт шалгарч, 8 тэрбум төгрөг авсан бөгөөд Х.Болорчулууны удирдаж буй ХХААХҮЯ-наас 2.8 тэрбум төгрөгийн тендэр авсан баримт байдаг байна. Гэвч нэг аж ахуйн нэгж 17 тендэр авч чадсан нь хууль бус, албан тушаалын байдлаа ашигласан байж болзошгүй гэх хардлагыг төрүүлж байгаа юм.

Түүнчлэн Х.Болорчулууны дүү Х.Болорчимэгийн хүү О.Тэмүүлэн гэгч нь “Саруул өргөө Констракшн” ХХК-иараа дамжуулан 2021 онд барилга угсралтын, 2022 онд эрчим хүчний цахилгаан хангамжийн тусгай зөвшөөрлүүдийг тус тус авсан байх бөгөөд өнгөрсөн хоёр жилийн хугацаанд 11 тендэр авч, 12.9 тэрбум төгрөгийн санжүүжилт авчээ.

  1. Сайдын хувийн компани 21 тендэрт оролцож, наймыг нь авлаа

Сайдын хамаарал бүхий "Дорнод гурил" ХХК нь гурил, гурилан бүтээгдэхүүний нийт 21 тендэрт оролцсоны наймд нь шалгарч, таван тендэр хүлээгдэж байгаа аж.

Дээрхээс үзэхэд, хүнс хөдөө аж ахуйн салбарт ашиг сонирхлын зөрчилтэй хүнийг томилсон гэх хардлага байна. Яг өнөөдрийн байдлаар Х.Болорчулууныг салбарын сайд болсноос хойш гурил, гурилан бүтээгдэхүүний үнэ даруй 50%  нэмэгдээд байгаа нь иргэдийн ахуйд ихээр нөлөөлж байгаа юм.

Дашрамд дурдахад, тэрбээр Дорнод аймгаас хоёр дахь удаагаа УИХ-д сонгогдсон бөгөөд тэрбээр 2021 он хүртэл "Дорнод Гурил" ХХК-ийг 100 хувь эзэмшиж ирсэн юм.

  1. Дорнод аймаг Чойбалсан сумын дулааны станцын өргөтгөлийн барилгад хүн амины хэрэг гарчээ

Өчигдрийн мэдээлэлд дурдсанчлан Х.Болорчулуун нь Дорнод аймгийн Дулааны цахилгаан станцын даргаар өөрийнхөө худ гэх Г.Отгонбаатарыг томилуулсан байдаг.

Улмаар тус станцын өргөтгөлийн барилгыг барих тухай нэг тендэрт хоёр компанийг тодруулсан байна.

Тодруулбал, 2019 оны тавдугаар сарын 10-ны өдрийн тендэрийн комиссын хуралдааны дүгнэлтийг үндэслэн “Чойбалсангийн дулааны цахилгаан станцыг өргөтгөх төслийн ажлын зураг төсөл боловсруулах, тоног төхөөрөмж нийлүүлэх, барилга угсралтын ажлыг гүйцэтгэж ашиглалтад хүлээлгэн өгөх” тендэрт 2019 оны дөрөвдүгээр сарын 29-ний өдөр материалаа ирүүлсэн “Chine Energy” компанийг  шалгаруулжээ.

Гэтэл тендэрт оролцогч компаниас Сангийн яаманд гомдол гаргасны дагуу тус яамнаас “Тендэр шалгаруулалтын үнэлгээг дахин хийх”-ийг мэдэгдсэн байна.

Ингээд Эрчим хүчний яам Сангийн яамны хүсэлтийн дагуу тендэрийн үнэлгээгээ дахин зохион байгуулж “TBEA co” гэх компанийг “Хамгийн сайн”-аар үнэлэн шалгаруулжээ. Гэтэл сүүлд шалгарсан ТВЕА нь Chine Energy компаниас 5 сая доллараар илүү үнийн санал ирүүлсэн байхад тухайн компанийг шалгаруулсан нь албан тушаалаа урвуулан ашигласан байх үндэслэлтэй байгаа юм.

4.“ДБЭХС”-ТӨХК-д 3.5 тэрбумын ажил гүйцэтгэх гэрээ

УИХ-ын гишүүн, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны даргаар томилогдсон Ц.Даваасүрэнг Эрчим хүчний сайдаар ажиллаж байх хугацаанд Х.Болорчулуун 1.5 тэрбумын тендэр авч байжээ.

Тодруулбал, Х.Болорчулууны хамаарал бүхий “Дорнод газар” ХХК нь Ц.Даваасүрэнг Эрчим хүчний сайдаар ажилласан 2017-2020 онд 1.589.407.310 /нэг тэрбум 560 орчим сая төгрөг/-ийн таван удаагийн тендэрийг авсан байна.

Мөн, Дорнод аймгийн Чойбалсан хот дахь “Дорнод бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн /ДБЭХС ТӨХК/ 70 хувийг Эрчим хүчний яам, 30 хувийг Төрийн өмчийн Бодлого зохицуулалтын газар эзэмшдэг аж.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(73.111.180.213) 2023 оны 01 сарын 10

xulgaich xuchingiin xeregten

0  |  0
Зочин(139.162.187.69) 2023 оны 01 сарын 10

Болорчулуун баригдана даа бөригдана ХХААХҮЯ газрын дарга Болорчулуун энэ мэдээг сэвж байгаа ямар учиртай юм бол доо

0  |  0
Тэгшээ(172.91.183.102) 2023 оны 01 сарын 10

Ойлгомжтой л юм байна шүү лээ. Сэтгүүлчид тодруулчихаад байхад шүүх, цагдаа нь авлигад автаж цайруулна даа

0  |  0
Top