Х.Болорчулуун: Би Ц.Нямдорж сайдын биед гэмтэл учруулаагүй

Автор | Zindaa.mn
2019 оны 11 сарын 20

УИХ дахь МАН-ын бүлгийн даваа гарагийн хуралдаанаар “Дубайн гэрээ” буюу Оюутолгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн төлөвлөгөөг цуцлах эсэх талаар хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүд маргалдаж, зодоон хийсэн тухай мэдээлэл тархаад байгаа. Тодруулбал, УИХ-ын гишүүн Х.Болорчулуун ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж нар маргалдаж, улмаар заамдалцаж авсан гэх мэдээлэл байна. ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж “Дубайн гэрээ”-тэй холбогдуулан өөрийн байр сууриа илэрхийлэхдээ эдийн засгийн үр дагавартай холбон тайлбарласан бол УИХ-ын гишүүн Х.Болорчулуун түүнийг “Рио Тинто”-гийн талд байнга зогсдог, Оюутолгойн гэрээг өөрчлөхийг эсэргүүцдэг” хэмээн шүүмжилснээр  маргаан дэгджээ.

Уг хэрэг явдлын талаар УИХ-ын гишүүн Х.Болорчулуун “Би Ц.Нямдорж сайдтай маргасан нь үнэн. Бид хоёр хүчтэй маргасан. Намайг хэлэх хэлэхгүй үгээр дайрч давшилсан. Гэхдээ би Ц.Нямдорж сайдын биед гэмтэл учруулаагүй” хэмээн тайлбар хийлээ.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зайл(150.129.140.86) 2019 оны 11 сарын 20

Манантай тэмцдэг хэмээн жүжиглэдэг манангийн гишүүн яравгар яажгий нямдорж одоо зайлаа яг нарийндаа энэ дуракийн хариуцсан салбараас болж монгол улс саарал жагсаалтад орсон

0  |  0
Зочин(202.126.88.217) 2019 оны 11 сарын 21

Одоо энэ хөгшин гишүүд болих хэрэгтэй та нар олон жил суулаа хийгээд улс орныг гийгүүлсэн юм алга өөрсдөө оюу толгой.эрдэнэт 51% тай холбоотой учраас тэдэнд барьцаалагдаад тэднийг өмөөрч хөөн хэлэлцэх хугацааг албаар удаашруулаад гэмт хэрэгтнүүдийг хамгаалсан хүмүүс шүү

1  |  0
Зочин(66.181.185.150) 2019 оны 11 сарын 20

Олны анхааралд сүртэй байх гэж ядчих юм аа энэ хэдэн оркууд өөрсдийг нь тоохгүй болохоор одоо та нар монголд нэрмээс л болж байгаа шүү дээ

0  |  0
Иргэн(66.181.185.61) 2019 оны 11 сарын 21

Нямдорж, Энхтүвшин нарын нас өндөр болсон хүмүүс өөрсдөө намбатай байх нь яадгын. Эх орон газар шорооныхоо төлөө заамдаж авах юу ч биш. Болж.

2  |  1
Top