УИХ дахь МАН-ын бүлгийн даваа гарагийн хуралдаанаар “Дубайн гэрээ” буюу Оюутолгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн төлөвлөгөөг цуцлах эсэх талаар хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүд маргалдаж, зодоон хийсэн тухай мэдээлэл тархаад байгаа. Тодруулбал, УИХ-ын гишүүн Х.Болорчулуун ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж нар маргалдаж, улмаар заамдалцаж авсан гэх мэдээлэл байна. Уг хэрэг явдлын талаар УИХ-ын гишүүн Х.Болорчулуун “Би Ц.Нямдорж сайдтай маргасан нь үнэн. Гэхдээ би Ц.Нямдорж сайдын биед гэмтэл учруулаагүй” хэмээн тайлбар хийсэн юм.
Харин ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж “УИХ-ын гишүүд аливаа асуудалд шүүмжлэлтэй хандаж байгаа бол баримттай үнэн зүйл ярих хэрэгтэй. УИХ-ын гишүүд ордон дотор хов ярьж, гүтгэлэг тараах ажил хийх учиргүй. Харамсалтай нь Оюутолгойн асуудлаар хов тараах ажлыг УИХ-ын гишүүд л хийж байгаа. 2009 онд УИХ 87 дугаар тогтоол гарган Засгийн газарт зөвшөөрөл өгснөөр гэрээ байгуулсан. Энэ гэрээ Монгол Улсад барууны орнуудаас урьд өмнө нь хийгдэж байгаагүй, хожим үл хийгдэх анхны том хөрөнгө оруулалтын гэрээ. Гэрээ байгуулагдсанаас хойш 10 жил боллоо. Энэ хугацаанд 9 орчим тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийгдсэн. Эзгүй талд Монголын Засгийн газраас нэг ч төгрөг авалгүй үйлдвэр боссон. Далд уурхай гэдэг бол газар дор 1300-1500 метрийн гүнд хийгдэж байгаа бүхэл бүтэн хот. Энэ ажилд “Рио Тинто” компани, гадаадын 15 банк, ОУВС, Дэлхийн банк зэрэг байгууллага оролцож байгаа. Тэнд 15 мянган хүн ажиллаж байгаа. 95 хувь нь монгол хүн. Энэ төслийг тойрсон 20-иод мянган аж ахуйн нэгж бизнес хийж байгаа. Ер нь намайг 2017 онд буцаж хуулийн яаманд очсоноос хойш гурван асуудлаар “Оюутолгой”-той холбоотой асуудал яригдсан. Нэгдүгээрт, Танай УИХ-аас гэрээг цуцлах зүйл яригдах боллоо. Энэ танай улсын байр суурь мөн үү гэсэн. Хоёрдугаарт, Дубайн төлөвлөгөөг хүчингүй болгох төлөвлөгөө явагдаж байгаа нь Засгийн газрын байр суурь мөн үү. Гуравдугаарт, Татварын маргааныг эвийн журмаар шийдье гэсэн. Ийм байдалтай хоёр жил болсон.
Гэтэл Үндсэн хуулийн өөрчлөлтийн дараа гэнэт Захиргааны шүүх хуралдаад Ч.Сайханбилэгийн гэрээг хүчингүй болгосон. Үндсэндээ Оюутолгойн гэрээг шууд зогсоох нөхцөл байдал үүссэн. Энэ асуудлыг ҮАБЗ-д ярилцсан. Үүнийг УИХ дээр ярилцана. Нэг талаас Монгол Улс ногдол ашиг авч чадахгүй байна. Миний хувьд энэ төсөл цаашид үргэлжлэх ёстой гэдэг хатуу байр суурь баримталдаг. Үүнийг хамгаалж байна гэж үзээд байгаа. Монгол Улс тэр аяараа хөдлөөд хөрөнгө оруулалтын гэрээг баталсан. Энэ зөвхөн нэг үйлдвэрийн асуудал биш. Дэлхийн хамгийн том банкуудтай харьцах харьцаа тасрах учраас би санаа зовоод байна. Үүнийг зогсоох юм бол дааж давшгүй маргаанд Засгийн газар орно. Маргаанд ялагдах магадлал өндөр. Үйлдвэрийг зогсоогоод хөрөнгө оруулалтыг нөхнө. Маргаан үүсвэл ирээдүйд авах ашгаа хүртэл нэхнэ. Улсыг ийм хүнд байдалд оруулж болохгүй” хэмээн байр сууриа илэрхийллээ.
Сэтгэгдэл ( 14 )
нямка маш зөв зүйл ярьж бна хэрэв оюу толгой зогсвол манай эдийн засаг сүйрж нурж унана жилд олдог орлогын 35 хувь нь эдниих өгдөг. поп улс төрчид эдийн засгийг сүйрүүлэх ямар их хор хохиролтой гэдгийг ойлгооч
shiren nuurtei hun shuu . Iim suudal deer bh ni bitgii hel uls tord hutgaldaad yavj bhaargui gaitai hun shuu dee. duraaraa huuli zassan, ih hural deer esreg ug helsen huniig chi duugai bai. Chinii havtastai herguud bgaa shuu geh meteer daramtalj bsanhun biz dee.Huniig hereg hiisniig medej bj duugai bna gedeg hergiig nuun daragduulj bgaa hereg bish yum uu . Harahaas oi gutam huuramch \n
Оюутолгойн гэрээ байгуулахад бидний толгой, оюуны потенциал хүрэхгүй ээ. Зүгээр л бэлэн мөнгөөр олборлох талбайтай нь зөраад бүх иргэддээ тэнцүү хувааж өг.
Сонин яридаг болчихжээ негее шударга Нямка нэг л биш болчихжээ
АРГАГҮЙ ШҮҮ ДЭЭ. ЯМАР Ч ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭХГҮЙ ГЭЭД УИХ- ЫН ХУУЛИНД ЧИНЬ БАЙГАА. ХӨГИЙН НОВШНУУД ЦУГЛАЛГҮЙ ЯАХАВ.
НЯМКА СҮҮЛИЙН ҮЕД НЭГ Л МЭДРЭМЖГҮЙ ЯРЬДАГ БОЛЖДЭЭ, ОДБАЯРЫГ ӨМӨӨРӨӨД Л, ОЮУТОЛГОЙ МАГТААД Л, БОДВОЛ АРД НЬ ИХ МӨНГӨ ҮНЭРТЭЖ БАЙГАА БОЛОХООР ТОМ ТОМ ДУГАРЧ БАЙНА АА
Хурэлсух бох Батэрдэнэтэй их найз ОТ талаар ажилхан. Бодолтой байж магадгуй л байх Байр сууриа тус тас хэлэх хэрэгтэй МАН дэндуу олон популисттай бол сонгуульд АН ы чадвартай хумуусийг нь сонгосон нь дээрдээ улс орны ирээдуйд
Энэ Нямдорж гэдэг хүн аюултай зальтай, тал лалруу урваж шарваад зөвхөн ганц хар амиа л боддог хүн гэдэг нь энэ олон жилийн туршид мэдэгдлээ, энэ хүнд эх оронч сэтгэл, ёс зүйн хүмүүжил байхгүй нь илт харагдаж байна
МАН д Болорчулуун Батэрдэнэ Тэрбишдагва гэх эт дэндуу олон популист байна шуу МАН дотроо ярих цаг болжээ Хэн нэгнийг эх оронч болгож харагдуулахын тулд Монгол дампуурч болохгуй ээ
Нямдорж унэн ярьжээ. оТ г зогсоовол оу ын арбитрт очно Монгол яоагдана Тэр бол тодорхой Хартжагсаалтанд орно Залуучууд бур олноороо дурвэнэ Эрх баригчид Хятадаас дахин зээл авч улам бур хараат болно Оросын эз хунд байгаа Ятусалж чадахгуй
нямдорж оо чи өөрөө хариуцлагаа хүлээнэшүү новшоо чи өөрөө засагт хууль зүйн сайд өгсөн гэж чимээгүй суусийм уу муу баас
Uuruu neg ni biz dee
РИОТИНТО ӨЧИГДӨР С.БАЯР, БАЯРЦОГТ, ЭЛБЭГДОРЖ НАРЫГ ОЛОН ЗУУН САЯ ДОЛЛАРААР ТЭТГЭЖ БАЙСАН БОЛ ӨНӨӨДӨР ХҮМҮҮС НЬ НЯМДОРЖ, СУМЬЯАБАЗАР, ХАЯНХЯРВАА НАР БОЛЖ ӨӨРЧЛӨГДСӨН БАЙНА.
*** you nyamdorj chi 30 Jill yu hissin Odom sail lalar min. Hana’s tsadahgui bainuu Mongolia Shula.