Ц.Нямдорж: 10 аймаг, 100 гаруй суманд экологийн цагдааг байгуулна

Автор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 06

Монгол Улсын Засгийн газраас цагдаагийн байгууллагын дэргэд Экологийн цагдаагийн нэгж байгуулах шийдвэр гаргасан байна. Экологийн цагдаа нь хүрээлэн буй орчныг хамгаалах, энэ төрлийн гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, байгаль экологид учрах хохирлыг бууруулах чиг үүрэгтэйгээр ажиллах бөгөөд байгаль экологийн хувьд эрүү, хэв журмын нөхцөл байдал хүндэрсэн, ойн сан бүхий болон хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгж, нөхөрлөл ихтэй аймаг, сумдад ажиллах юм байна.


-Засгийн газраас экологийн цагдаа байгуулах шийдвэр гаргалаа. Экологийн цагдаа ямар үүрэгтэй ажиллах вэ?

-Засгийн газраас цагдаагийн байгууллагын бүтцэд зарим өөрчлөлт оруулах шийдвэр гаргалаа. Нэгдүгээрт экологийн цагдаа байгуулах шийдвэр гарсан. Эхний ээлжинд байгаль эх сүйдээд байгаа гол арваад аймаг, 100 гаруй сумдад энэ албыг байгуулна. Ерөнхий хариуцах ажил нь байгаль орчин, уул уурхайн олборлолттой холбоотой экологийн аюулгүй байдлыг хангаж ажиллана. Мөн хуучин төмөр замын цагдаа, нисэхийн цагдаа, замын цагдаа гээд хөдөлгөөнтэй холбоотой ажилладаг байсан цагдаагийн албадыг нэгтгэж Тээврийн цагдаагийн алба гэсэн хөдөлгөөн хариуцсан бүтэц бий болгохыг Засгийн газар зөвшөөрсөн. Гуравдугаарт, цагдаагийн албаны мэдээллийг нэгтгэдэг Мэдээлэл, судалгааны албатай болж байгаа.

Ерөнхий дүнгээрээ манай цагдаагийн байгууллага олон нийтийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэгтэй тэмцэх ажлын 90 орчим хувийг гүйцэтгэдэг. Сүүлийн гурван жилд гэмт хэрэг, зөрчлийн өсөлт зогсож, 10-аас давсан хувийн бууралттай байгаа. Намайг 2017 онд ажил авахад гэмт хэргийн өсөлт 67 хувьтай байсан бол 2018 онд 10 хувиар буурсан. 2019 онд мөн өмнөх оноосоо 10 хувиар буурсан. Өөрөөр хэлбэл, жил дараалан гэмт хэргийн гаралт буурсан. Ер нь тээврийн цагдаагийн бүтцийг туршилтын журмаар ажиллуулж үзсэн. Үр дүнд тээврийн чиглэлээр гарсан гэмт хэргийн тоо буурсан.

-Шинээр байгуулсан нэгжийн бүтэц, зардлыг хэрхэн шийдвэрлэх вэ?

-Экологийн гэмт хэрэгт сүйтгэгдсэн газрууд, шалгагдах шаардлагатай газрууд их бий. Монгол шиг байгалийн баялаг ихтэй оронд экологийн цагдаа байх ёстой гэж Засгийн газар үзсэн. 170-аад хүний орон тооны асуудал бий. 2020 оны төсөвт оронтоо, төсвийн зардлын асуудал шийдэгдсэн. Хэрэгжүүлэхэд асуудал гарахгүй.

-Хамгийн түрүүнд хамгаалалтад авах шаардлагатай ямар газрууд байгаа вэ?

-Одоогоор хэлэх боломжгүй байна. Эхний ээлжинд 10-аад аймагт экологийн цагдааг ажиллуулна. Энэ алба байгуулагдаж, дарга нь томилогдсоны дараа аль аймагт хэрхэн ажиллахаа нарийвчилж ярина.

-Экологийн цагдаагийн техник хэрэгслийг хэрхэн шийдэх вэ?

-Ер нь цагдаагийн байгууллагын парк шинэчлэл 2012 оноос хойш хийгдээгүй. 2011 онд би сайд байхдаа төсөвт суулгаж байсан. Түүнээс хойш олигтой юм хийгдээгүй. Одоогоор 327 хэсгийн байцаагчийн байрны асуудлыг шийдсэн. Цагдаагийн төв байгууллагуудын байрыг бүрэн шийдсэн. Энэ жил Өвөрхангай, Дундговь, Хэнтий аймгийн цагдаагийн байгууллага шинээр баригдаж ашиглалтад орсон. Мөн Багануур, Багахангай, Сүхбаатар дүүргийн цагдаагийн байр ашиглалтад орсон. 42 замын хөдөлгөөний постуудыг барьсан. Би төсвийн ерөнхийлөн захирагчийн хцвьд цагдаагийн байр савыг шийдэж ирсэн. Ирэх жилээс байр савны асуудал шийдэгдэж дуусаж байгаа учраас энэ талд зарах хөрөнгө багасна. Тиймээс шинээр байгуулагдсан албыг бэхжүүлэх, хар тамхитай тэмцэх газарт хүч хөрөнгө нэмэх ажлыг үе шаттайгаар шийдвэрлэнэ. Ер нь нэг үеэ бодвол цагдаагийн байгууллагын байр савны асуудал дээр байж болох бүх ажлууд хийгдсэн.

-Шинэ нэгж хэзээнээс ажилдаа орох вэ?

-Өнөөдрөөс Ерөнхий сайд гарын үсэг зураад, би гарын үсэг зураад Засгийн газрын тогтоол хүчинтэй болно. Тэгээд хэрэгжүүлэх ажил шууд эхэлнэ. Бэлтгэл хангагдсан байгаа.

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(85.218.48.83) 2020 оны 01 сарын 08

Mash zub ajil bn,ezengui eh orond min haruytslaga,sahilga bat heregtei bn

0  |  0
Зочин:(66.181.161.90) 2020 оны 01 сарын 07

Байгалийн баялагийг ашгийн сав гэж хардаг эрх мэдэлтнүүдийн сэтгэхгүй өөрчлөгдөөгүй цагт экологийн цагдаатай болоод ч засрах нь юу л бол. Харин ч авилгачдын тоо л өсөх магадлалтай байж болох юм.

0  |  0
геологич(139.5.217.54) 2020 оны 01 сарын 06

байгалийг хүн захирч эрхшээлдээ оруулна,цагдаа нөхөн сэргээлт хийх үү.харин геологич цагдааг дархалъя

0  |  0
батлхагва(139.5.217.54) 2020 оны 01 сарын 06

юуны чинь экологийн цагдаа вэ.сум бүрт байгаа ажлын ачаалалгүй,татварын мөнгө иддэг мяндагнуудаасаа сал,

0  |  0
zochin(103.229.122.52) 2020 оны 01 сарын 06

ene neg yum genet songuuli dohohoor sereh yum da..\n

0  |  0
зочин(103.57.92.84) 2020 оны 01 сарын 06

энэ одоо бас юу вэ? тэгэхээр нөгөө байгаль хамгаалагч нар, сумдын ЗДТГ-ын байгаль орчин хариуцсан мэргэжилтнүүд юу хийхэв? ийм төсөв мөнгө үрсэн, тэнэг бүтэц хэнд хэрэгтэй вэ? байгаль хамгаалагчдыг л орчин нөхцлийг нь сайжруулах шаардлагатай байна, олж илрүүлсэн хэргүүдийг нь цагдаа нь шалгаад шүүхэд шилжүүлдэг юм байгаа биз, прокурор нь хяналтаа тавина биз. юу вэ? нөгөө засаг чинь улам л данхайгаад байдаг. янз янзын агентлаг байгуулаад л сонгуулийн дараа далдагагуудыг ажилтай болгох гэж марзан бүтэц хийж засгаар тоглодогоо болих хэрэгтэй ш дээ. \n

0  |  0
Илч(66.181.161.23) 2020 оны 01 сарын 06

Зөвдөө ,дотоодын дотор санаатнууд ионголыг хагаралдуулах гэж ястануудын дунд яс хаядаг болж ,тэдний санааг гүйцэлдүүлж болохгүй .эвтэй байжээж бид улсаа аварна.. Ням дорж гуайг дэмжих юмнд нь дэмжих хэрэгтэй

0  |  0
Top