Ц.Нямдорж: Ойрын хугацаанд саарал жагсаалтаас гарах боломжтой

Автор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 21

Монгол Улс Олон улсын мөнгө угаах, терроризмтой тэмцэх байгууллага /ФАТФ/-ын хяналтад буюу “саарал жагсаалт”-д орсон асуудлыг УИХ дахь олонхын бүлгийн өнөөдрийн /2019.10.21/ хуралдаанаар авч хэлэлцжээ. Бүлгийн хуралд Засгийн газар, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хорооны удирдлагууд оролцож мэдээлэл өгсөн байна.

Монголбанкны дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн “саарал жагсаалт”-д орсон асуудлын талаар “Монгол Улсын 2013-2016 оны санхүүгийн үйл ажиллагаанд ФАТФ-ын харилцан үнэлгээний баг хяналт хийж ажилласнаар 2017 оны тавдугаар сард Монгол Улсыг хяналтдаа оруулсан. Харин энэ сарын 18-нд болсон зүйл бол хяналтдаа оруулснаа албан ёсоор зарлаж байгаа хэлбэр. Ерөнхийдөө дөрвөн үйл ажиллагаанд анхаарах шаардлагатай байгаа. ФАТФ-ын хяналтад орсон боловч ямар нэгэн хориг байхгүй гэж мэдэгдсэн. Тиймээс олон нийтийн яриад байгаа Монгол Улсад валютын урсгал орж ирэхгүй гэсэн болгоомж байхгүй. Монгол Улсын эдийн засаг 6.7 хувиар өсөж байна. Энэ жилийн улсын төсөв ашигтай гарахаар байгаа. Худалдааны болон төлбөрийн тэнцэл ашигтай гарч байгаа. Монголбанкны валютын нөөц нэмэгдэж байгаа нөхцөлд эдийн засагт ямар нэгэн доргио үүсэхгүй гэж харж байгаа” хэмээн тайлбар хийв.

Мөн ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж “Энэ асуудлыг улстөржүүлэх ажил хийгдэж байгаа учраас байр сууриа илэрхийлэх нь зөв гэж бодлоо. 2013-2016 оны хооронд дахь санхүүгийн үйл ажиллагаанд үнэлгээ хийх үед 2015 онд баталсан Ил тодын хуулиар Монголын хөрөнгийн хэмжээ 34 их наяд төгрөгөөр, байснаасаа 105 хувиар нэмэгдсэн сэжигтэй хууль батлагдаж, сэжигтэй хөрөнгийн хөдөлгөөн хийгдсэнээр энэ шалгалтад хамрагдсан түүхтэй. Ил тодын хуулийг наадмын үеэр тухайн үеийн эрх баригч АН, МАХН-ын хооронд уулзалтууд болж хүчээр баталсан. Мөн Өршөөлийн хуулийг хамт баталсан. Ингэж ФАТФ-ын ажлын хэсэг Монгол Улсад ажилласан. Үнэлгээнийхээ дагуу 40 зөвлөмж өгсөн. Эдгээр зөвлөмжийн дөрвөн асуудлаас бусдыг биелүүлсэн. Хамгийн сүүлд Азийн хамтарсан бүлгийн даргаас нь надад захидал ирсэн. Монгол Улсыг эрчимтэй хяналтад байдгийг зогсоож өргөтгөсөн хяналтын төлөвт оруулж, зөөлрүүлсэн тухай захидлыг 2019 оны аравдугаар сарын 11-нд ирүүлсэн. Ингээд аравдугаар сарын 18-нд саарал жагсаалтад улсын нэр оруулах үйл явц болсон. Мөнгө угаахтай тэмцэх асуудлаар шүүх шийдвэр гаргахгүй байна, хөрөнгө хураагдахгүй байна гэдэг гол хоёр асуудал нөлөөлсөн. Эдгээр асуудлуудыг шийдчихвэл ойрын хугацаанд хяналтаас гарах боломжтой. ФАТФ-ын зөвлөмжийн хэрэгжээгүй ажлуудын хоёрыг нь хийсэн. Нэг нь Мөнгө угаахтай тэмцэх хуулийг баталсан. Гадаадын ажиллах хүчний асуудалтай холбоотой 2000-аад хүний асуудал бий. Ирэх арваннэгдүгээр сард шийдэгдэнэ. Ингээд тавьж байгаа шаардлагаас нь хоёрыг шийдвэрлээд дуусна” хэмээлээ.

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн(192.82.74.233) 2019 оны 10 сарын 22

Битгий ард түмнийг хуураа. Орохгүй байх боломж бүрэн байсан.

0  |  0
Dorj(24.19.4.149) 2019 оны 10 сарын 22

Do yamnii said mini naad luivarchin Elbegee Enkold Bayar gm novshnuudaa hurdan barij irj tsaazlaaj . 3 n hulgaich uu 3 n saya ard tumenuu.

1  |  0
Irgen(64.119.24.39) 2019 оны 10 сарын 21

Saaral jagsaaltad orohgui bh bolomj bsan. Said ta ene chigleleer yu hiiv ee? \n

0  |  0
Зочин(103.26.195.118) 2019 оны 10 сарын 21

Ч. Хүрэлбаатар гэгч төрсөн ах дүүстэйгээ бүлэглэн Хотгор шанагын уурхайг солонгосуудад олон арван сая доллараар зарсан ширэн нүүрлэсэн хувалзыг хамгийн түрүүнд Сангийн сайдаас огцруулах хэрэгтэй.

0  |  0
zochin(66.181.186.203) 2019 оны 10 сарын 21

zaawal orchikhood delkhii dayar muugaa duuduulj bayj daraa ni garakh gej uylee uzej baykhaar bolokhguy asuudluudaa shuukheer khurdan shiideed yal shiitgeliig ni uguud yawj boldogguy yum uu?

0  |  0
Иргэн(103.9.90.53) 2019 оны 10 сарын 22

Сайд гуай минь хэнд хэлээд байгаа юм бэ. Та ажиллаач дээ. Ажил хийхгүй нэг л их ярьдаг хүн. Бүх эрх мэдлийг атгачихаад, гэмгүй царайлаад л байх юм.

2  |  0
м(66.181.168.8) 2019 оны 10 сарын 21

бүх зөвлөмжийг нь сайн биелүүлэх хэрэгтэй

0  |  0
A(192.82.70.98) 2019 оны 10 сарын 21

HAMGIIN BALIAR HORCHIN MUU DORVOD

0  |  0
Top