АНУ-ын Сангийн яамны дэд сайд Маршалл Билингсли Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхаж, манай улсыг “Саарал жагсаалт”-аас гарахад АНУ туслалцаа үзүүлэхээ илэрхийлжээ.
Мөн Маршалл Билингсли болон АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Майкл С.Клечески нарын албаны хүмүүсийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хүлээн авч уулзжээ.
Уулзалтаар “Саарал жагсаалт”-тай холбоотой асуудлаар ярилцаж, ФАТФ-ын “Саарал жагсаалт”-аас гарахын тулд нэн даруй авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцлоо гэж Ч.Хүрэлбаатар сайд мэдэгдсэн юм.
Сэтгэгдэл ( 1 )
саарал жагсаалт бол маш том улс төр. монгол ”том гүрнтй эрхшээлд” байга байх бололтой