Н.Ургамалсувд: ФАТФ-ын шаардлагыг биелүүлэхийн тулд байгууллагуудын хамтын ажиллагааг идэвхжүүлэх хэрэгтэй

Э.Мөнхжин | Zindaa.mn
2019 оны 10 сарын 21

Төрөөс мөнгөний бодлогын талаар 2020 онд баримтлах үндсэн чиглэлийг Төвбанкнаас өнөөдөр /2019.10.21/ танилцуулж буй.

Энэ үеэр Мөнгөний бодлогын газрын Мөнгөний бодлого төсөөллийн хэлтсийн захирал Н.Ургамалсувд дараах мэдээллийг өгч байна.

Мөнгө угаахтай тэмцэх санхүүгийн арга хэмжээ авах байгууллага  ФАТФ-ын 40 зөвлөмжийн дийлэнхийг Монгол Улс хангалттай биелүүлсэн. Хууль эрхзүйн зохицуулалт хэрхэн ажиллаж байгааг шалгасан 11 үзүүлэлтийн хувьд 2017 онд ес нь огт хангалтгүй, хоёр  нь бага зэргийн хангалттай гэсэн үнэлгээ авч байсан бол 2019 онд долоон үзүүлэлт нь хангалттай, дөрвөн үзүүлэлтийн хувьд сайжруулах шаардлагатай гэсэн үнэлгээ авсан.

Ирэх оны хувьд шууд хэрэгжилтийн дөрвөн үзүүлэлтийг сайжруулахтай холбоотой ажлуудыг үргэлжлүүлэн хийх шаардлагатай байгаа. Үүний тулд олон улсын байгууллагатай хамтарч ажиллах, Бүсийн байгууллагад дөрвөн үзүүлэлтийн тайлагналыг хүргүүлэх шаардлагатай. Дотоод талдаа Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоонд маш олон байгууллага оролцож ажиллаж байгаа. Эдгээр байгууллагуудын хамтын ажиллагааг идэвхжүүлэх шаардлагатай. Үүнээс гадна эдгээр байгууллагууд дахь Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхийн эсрэг үйл ажиллагааг хангуулах чиг үүрэг бүхий нэгжийг бэхжүүлэх, чадавхжуулах шаардлага  үүсэж байгаа. Тэгэхгүйгээр шууд хэрэгжилтийн дөрвөн үзүүлэлтийг  хангах үнэлгээг сайжруулахад нэлээн төвөгтэй байдалд хүрч байгаа юм гэлээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
бат(64.119.16.184) 2019 оны 10 сарын 21

Гаргасан алдаандаа зөв дүгнэлт хийх чадамжгүй нөхдийг зайлуулах хэрэгтэй. Ажил нь сайн байхад л яавч муу гээд дүгнэв гэж,,,\n

0  |  0
Zochin(119.40.103.3) 2019 оны 10 сарын 21

Uursdiiguu umuuruud unasan.

0  |  0
Top