АН "Саарал жагсаалт"-тай холбоотойгоор шаардлага хүргүүллээ

Б.Эрхэс | Zindaa.mn
2019 оны 10 сарын 24

УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнэ яг одоо Төрийн ордонд мэдээлэл хийж байна.

Тэрбээр мэдээллийнхээ эхэнд Монгол Улсыг саарал жагсаалтад ороход тодорхой хэмжээний үүрэг гүйцэтгэсэн хамаарал бүхий албан тушаалтнуудыг огцруулах шаардлагыг хүргүүлж байгаагаа мэдэгдлээ.

АН-ын дарга С.Эрдэнэ цааш нь "Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан, Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн нарт хариуцлага хүлээлгэж, огцруулахыг УИХ-ын дарга Г.Занданшатараас шаардаж байгаа.  Монгол Улс саарал жагсаалтад орсноор Рио тинто, Оюу толгойн төсөлд санхүүжилт татахад хүндрэлтэй болж байна гэж гаднын хэвлэл мэдээлж эхэллээ. Одоогоор 5.3 тэрбум ам.долларын гүний уурхайд нэмж 1.2-1.9 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт татах шаардлага байгаа ч удаашрах, татрах магадлал байна. Бусад өөр том төсөлд ч сөрөг нөлөөтэй. Өнөөдөр зарим хүмүүс ажлаа хийж чадсангүй. Харин ч буруугаа АН руу чихэж байна" гэв. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.185.193) 2019 оны 10 сарын 24

АН ы уед зутгуулж батлуулсан Ил тодын хуулиас болсон 34 их наядыг татвараас чолоолж бохир байж магадгуй монго угаасан Гол буруутан Баяртсайхан биш Золжаргал АНы Эрдэнэ иргэдийг тэнэг гэж бодоо юу

0  |  0
Top