Б.Түмэнцэнгэл: Саарал жагсаалтаас гарах жор энгийн, хулгайчдыг хуулийн дагуу шийтгэчих л асуудал

Э.Мөнхжин | Zindaa.mn
2019 оны 10 сарын 21

Олон улсын санхүүгийн системд эрсдэл учруулж байгаа улс орнуудыг үргэлжлүүлэн үнэлж, тодорхойлох болно гэдгээ Мөнгө угаахтай тэмцэх санхүүгийн арга хэмжээ авах байгууллага  ФАТФ-аас мэдэгдээд байгаа.

Түүнчлэн улс төрийн өндөр түвшний хүсэл зоригоо илэрхийлэн бичгээр өгсөн амлалтуудаа шуурхай биелүүлэхийг уриалаад буй. Парист ФАТФ-ын долоо хоногийн хуралдаан болсонтой зэрэгцэн Монгол Улсад буруутныг хайх үйл явц эрчимтэй өрнөсөн гэж болно. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар арилжааны банкуудын өөрийн хөрөнгөө нэмэгдүүлсэн эх үүсвэр эрүүл эсэхийг тодотгох шаардлага бий гэсэн.

Харин Төв банкны зүгээс Сангийн сайд андуурч байна. ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд хийгдэж буй уг асуудал ФАТФ-ын тавьсан шаардлагатай холбоогүй гэж мэдэгдсэн юм.

Тэгвэл ФАТФ-аас Монгол Улсад өгөөд буй сануулга буюу бидний унасан заалтууд дунд арилжааны банкууд, Монголбанктай холбоотой нэг  зүйл байхгүй гэж Мөнгөний бодлогын газрын Эдийн засгийн шинжилгээ, бодлогын хэлтсийн захирал Б.Түмэнцэнгэл сануулж байна.

Тэрбээр “Санхүү, хууль хяналтын олон мэргэжилтэн улсаа саарал жагсаалт руу оруулахгүйн тѳлѳѳ ѳдѳр шѳнѳгүй ажилласан. Үр дүнд нь хоёр жилийн ѳмнѳ ФАТФ-ын 40 зѳвлѳмжийн 20 дээр унасан бол одоо ердѳѳ дөрөв. Энэ дөрөв нь юу ч хийдэггүй ч гай тарьдаг поп улстѳрчидтэй холбоотой. Саарал жагсаалтаас гарах жор маш энгийн. ФАТФ дээр  унасан дөрвөн заалт буюу "хулгайчдыг хуулийн дагуу шийтгэчих" л асуудал. Үүнийг хийнэ гэх улстѳрч ард түмний дэмжлэгийг ч авна. Харин ханш, санхүүгийн зах зээл, эдийн засгийг савлуулж иргэд, аж ахуйн нэгжийг хохироох оролдлого ѳѳрийг нь муухай харагдуулна” гэж байр сууриа илэрхийлэв. 

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ЗОЧИН(202.126.89.42) 2019 оны 10 сарын 23

ИДЭЖ УУГЧДЫГ ШОРОНД ХИЙЖ ШОРООНД БУЛЖ ИДСЭН УУСНЫГ НЬ БУЦААЖ АВАХ АСУУДАЛ ЖЕНКОГИЙН МЭДЛИЙНХ ТҮҮНД ТИЙМ ЗОРИГ ХҮСЭЛ БАЙХГҮЙ ӨӨРӨӨ ШАНТААЖИНД БАЙГАА

0  |  0
irgen(119.40.103.3) 2019 оны 10 сарын 22

yag zov, ene zaluu l yag uneniig il tod, oilgomjtoi helee.

0  |  0
ЭНГИЙН ИРГЭН(122.201.27.130) 2019 оны 10 сарын 21

ТӨР ЗАСАГ БАЙГАА Л ЮМ БОЛ ТИЙМ АРГА ХЭМЖЭЭ АВЧ ТӨМӨР НҮҮРЭЭ ГАРГАХ ХЭРЭГТЭЙ оДОО ЦАГ НЬ БОЛСОООН

0  |  0
Мэргэжлийн хүн(202.179.26.101) 2019 оны 10 сарын 21

Саарал жагсаалтаас буюу а вилгал, ургалтаас салъяа гэвэл Элбэгпорж, Саяханбилэг, ХалзанГанболд, Баярцогт, луухан Эрдэнэбат,сахал Эрдэнэбилэг, данжаад Эрдэнээ, Бандааноовын хамаатан Бат-Үүл, Сү Баиболд, Номтойбаяр, Синбат, Ояирбат, Батхүү, Бадамжунай, Хурц, Мөнх-Оргил, сахал Бат-Эрдэнэ нарт ялыг нь үүрүүлж, дээд хэмжээ өгч арга хэмжээ аваад хөрөнгийг нь хураахж, ирээлүйн санд төвлөрүүлэхэд энэ жагсаалтаас шууд гарч манай улс Ёолонгос шиг сансарын хурдаар хөгжих болно. даанч эд нарыг зайлуулж, гар хөлийг нь тасалж чадахгүй байна даа.

0  |  0
зочин(77.111.245.166) 2019 оны 10 сарын 21

Яг зөв шүү. 49 ХУВЬ ГОК. Хөтөл Төмөрлөг, Асгатын мөнгөний орд ,,,,гэх мэт ,энэ бол зөндөө хууль бус дээрмийн аргаар авсан. Концэсс ГХЯ ны тамхины наймаачид хар тамхи зэвсэг мөнгө угаалт банк бонд .. гэх мэт бүгдийг яллаж шүүсэн тэр цагт нэрээ цэвэрлэх юм байна. Хүрэлсүх Баттулга ажлаа хийгээрэй.

0  |  0
zochin(66.181.186.203) 2019 оны 10 сарын 21

khuuli shuukhiinkhen gej duurchikhsen yumnuud baynaa , yasan be ? nuguu manangiin esreg shuukh , khuuliinkhnyg solison chini

0  |  0
Монгол(103.9.89.18) 2019 оны 10 сарын 23

Хүрэлсүхээ чи ойрын үед Баяр,Баярцогт, Сайханбилэг, Зоригт, Ганзориг, Ш.Батхүү,Элбэгдорж, Портуна Батбаяр,Ундармаа,Гарамгай баатар,Дорлигжав,Бадамжунай нарын луйварчид,урвагчидаа яаралтай шоронд хий. Тэгээд л саарал жагсаалтаас гарна.

1  |  0
Top