Монгол Улс ФАТФ-ын “Саарал жагсаалт”-аас гарах нөхцөлийг биелүүллээ

Автор | Zindaa.mn
2020 оны 05 сарын 29

Монгол Улс ФАТФ-ын “саарал жагсаалт”-аас гарах нөхцөлийг биелүүлсэн байна. Энэ талаар ФАТФ-ын Ази, Номхон далайн бүлгээс ирүүлсэн мэдээллийг Монгол банкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан нар өнөөдөр УИХ-ын дарга Г.Занданшатарт гардуулан өгчээ. Г.Занданшатар “УИХ-ын даргын хувиар миний бие ФАТФ-ын ерөнхийлөгчид захидал бичсэн. УИХ шаардлагатай 10 орчим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, баталсан. Бид ФАТФ-ын үүрэг даалгаврыг долоон сарын хугацаанд биелүүллээ. Өмнө нь манай улс 2011 онд “саарал жагсаалт”-д орж, 32 сарын дараа гарч байжээ. Дэлхийн улс орнууд дунджаар 3.5 жил зарцуулдаг гэсэн судалгаа байдаг. Сайн ажиллаж, зорилгоо богино хугацаанд биелүүлсэнд нь тэдэнд баяр хүргэлээ.

Бас нэг сайшаалтай зүйл гэвэл Монгол банк, арилжааны банкууд хамтран 300 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийн санхүүжилт хийж эхэлсэн байна. 2020 оны эхний дөрвөн сарын байдлаар 7.0 тонн алт тушаагджээ. Өнгөрсөн жил Монгол банк 15.6 тонн алт худалдан авсан. Энэ оны эцэст 20.0 тоннд хүрэх нь. Энэ бол 800 орчим сая ам.доллар гэсэн үг. Тэр хэмжээгээр манай валютын нөөц нэмэгдэх нь.

Улс төрийн зорилгоор зориуд хөөрөгдөж байгаа шиг манай улс “хар жагсаалт”-д ороогүй. Харин ч анхааруулах хяналт буюу “саарал жагсаалт”-аас амжилттай гарлаа” гэлээ.

 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зоори(76.126.7.68) 2020 оны 05 сарын 30

Зандан ризда Монголчуудаар дайжигнаж байндаа.. Сонгууль ойртоод энэ эргүү Зандан ээрч муураад хэвлэлийнхэн нь шаагаад байнуу.. эсвэл МБ-ны ерөнхийлөгч нь шаагаад байнуу.. саарал жанаалтаас гаргаад дээшлүүлээ гэж хэн хэлвээ..

0  |  0
Иргэн(66.181.161.47) 2020 оны 05 сарын 29

Гавъяа байгуулсан гэж яриад байна уу. Ичээч ,ичээч, бас дахин ичээч. Монгол төрийг бузарлагсад гавъяа байгуулчихаж гэнэ шүү.

0  |  0
зочин (202.9.46.137) 2020 оны 05 сарын 29

монгол улс хар жагсаалтанд орох болзол хангасан хэвээрээ бга. бохир мөнгөтэй холбоотой том том гэмт хэрэгүүдээ яаралтай шийдэхгүй бол хар жагсаалтанл орох нь баталгаатай. монголын шүүх ажлаа хий. чадахгүй бол татан буугд....

1  |  0
ZOCHIN(58.173.16.196) 2020 оны 05 сарын 29

ZINDAA IJIJ AMIDAR\n LALRUUD\n

0  |  0
ZOCHIN(58.173.16.196) 2020 оны 05 сарын 29

IIM AVILGACHIN ULSIIG BITGII GARGAARAI. SONGUULIIN DARAA HENIIG SONGOSONIIH N TULUU .....SHIIDVEREE GARGASAN N DEERSHUU.MANAN G BOL BITGII DEMJEEREI...

0  |  0
Top