ОХУ-ын Ненецкийн автономит тойрогт өчигдөр /2023.01.09/ “Ан-2” онгоц осолдож, хоёр хүн амиа алджээ. Таван хүн шархадсаны гурвынх нь биеийн байдал хүнд байгаа аж.
Ненецкийн автономит тойргийн захирагч Юрий Бездудный онгоцны осолтой холбоотойгоор нэгдүгээр сарын 10-ны өдрийг гашуудлын өдөр болгон зарласан байна.
Цаг агаарын таагүй байдлын улмаас “Ан-2” онгоц буулт хийхдээ осолджээ. Онгоцонд нислэгийн багийн хоёр гишүүн болон 10 зорчигч байсан аж.
Каратайка тосгоноос 10 км-ийн зайд осолдсон “Ан-2” онгоц руу эмнэлгийн хоёр нисдэг тэргийг илгээжээ.
Сэтгэгдэл ( 0 )