Нийслэлчүүд бид зун нь үерийн усанд, өвөл нь халиа тошины мөсөнд хучигдаж, хавар нь хөрсний усанд живэх шахам амьдраад удаж. Гэтэл уг асуудал энэ жил ч давтагдаж байна. Нийслэлд эртнээсээ л өвөл болохоор “Мөсөн тив” бий болдог. Үүнийг анхаарч харж байсан удирдлагууд гэж байсангүй.
Өнөөдөр ч Улаанбаатарын “Мөсөн тив”-д амьдрагчдын тав тух тэдэнд хамаагүй бололтой.
Өөрөөр хэлбэл, жилээс жилд нийслэл усанд автсаар олон жилийн нүүрийг үзэж буй юм. Хөрсний булгийн, ус халиа тошины ундаргатай газарт суурьшсан айл өрхүүд орон байр болон эд хөрөнгөө хаяж явсан тохиолдод байдаг. Тухайлбал, 2019 онд Чингэлтэй дүүрэг долоон буудлын эцэс орчмын хэсэг айл өвлийн тэсгим хүйтэнд мөсөнд хучигдаж байсан. Энэ талаар тухайн үед нэгэн иргэн хэлэхдээ, “Нүд ирмэхийн зуургүй ус нэвчиж эхэлсэн. Ингээд аажмаар ихсэж яах ч аргагүй болоод хүүхдүүдээ аваад хамаатныдаа очсон. Маргааш нь буцаад ирэхэд гэрийн бүслүүр давсан мөс дотор гаднагүй бүрхчихсэн байсан юм” хэмээн ярьсан байдаг юм.
Улмаар албаны хүмүүс тухайн нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж халиа тошинд хучигдсан айл өрхийг нүүн шилжүүлж заримыг нь түрээсийн байранд амьдруулж байсан үе ч бий. Гэтэл энэ байдал дахин давтагдахгүй гэх баталгаа алга. Учир нь Сонгинохайрхан болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт их хэмжээний халиа тошин үүсэж иргэдийг сандаргасан өдрүүд саяхан. Толгойт гол орчимд далангийн мөс хальж улмаар айлуудын хашаа руу ус урсаж усанд автах эрсдэл үүссэнийг ГУББГ, ОНӨААТҮГ-аас баг ажиллаж, суваг татан, ухлагаас гарсан мөсөөр далан босгож, цас мөсийг цэвэрлэх зэргээр арга хэмжээ авчээ. Мөн айлуудыг усанд автахаас сэргийлэн гүүрэн гарцан доорх гаргалгаанд 500 кг бодис хийж, аюулгүй байдлыг ханган ажилласан байна.
Энэ нөхцөл байдлаас үзэхэд гэр хорооллын айл өрхүүд хэзээ мөдгүй усанд урсаж, мөсөнд хучигдаад хөлдчих вий гэх айдастай өдөр хоногийг өнгөрөөж байна. Ямартай ч Толгойт гол орчимд суурьших айлуудын хашаа, нүхэн жорлон, автомашин нь мөсөнд баригдан хөлдсөн байх бөгөөд энэ талаар иргэд ийн ярьсан юм.
Сонгинохайрхан дүүргийн иргэн С.Балжидмаа:
-“Хашаа болон гэр рүү ус орсон учир гэртээ амьдрах боломжгүй болсон. Халиа орж ирсэн даруйд хашаанд байгаа эд зүйлсээр хашлага босгосон ч нэмэргүй байлаа. Одоохондоо ойрхон байдаг ахындаа амьдарч байна.
Сонгинохайрхан дүүргийн иргэн М.Болор:
-“Нэгдүгээр сарын эхээр халиа тошин үүсэж айлын хашаа болон гэр рүү ус нэвчсэн. Манай хашаа руу ус их хэмжээгээр урсаж орсон. Мэргэжилтнүүд ирж далангийн овоорсон мөсийг хагалж хоёр тийш гарган ажиллаж байна лээ. Манайх энэ хашааг худалдаж аваад нэг жил орчим болсон. Тухайн айлын эзэн зарахдаа ингэж ус ордог гэдгийг хэлээгүй. Хорооноос бидэнд энэ нөхцөл байдлын талаар юу ч яриагүй” гэдгийг тэд хэллээ.
Нийслэлд халиа тошин үүссэн байршилд 2100 орчим айл байдаг аж. Одоогоор Толгойт гол орчимд 100 гаруй айл маш хүнд байдалд буюу 10-15 айл усанд автсан дүр төрхтэй байна. ГУББГ-ын зүгээс шуурхай баг гарган ажиллаж, шаардлагатай бүх арга хэмжээг авч байгаа аж. Эрсдэлтэй бүсэд суурьшсан айлуудыг нүүлгэн шилжүүлэх асуудлыг олон удаа хөнддөг. Гэхдээ иргэд нэгэнт суурьшиж дассан газраасаа нүүх боломжгүй гэсэн хариу өгдөг гэдгийг мэргэжилтнүүд тайлбарладаг. Энэ жилийн тухайд Сонгинохайрхан, Чингэлтэй, Сүхбаатар, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт халиа тошин үүссэн аж.
Иймд Нийслэл дэх байнгын урсацтай булаг, хөрсний уснаас халиа тошин үүсэж, айл, албан байгууллага, аж ахуйн нэгж усанд автан, хөлдөх, гүүрэн гарц, зам талбайд хальтиргаа, гулгаа бий болох эрсдэлтэй холбогдуулан Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа ийн ярьсан юм. “Халиа тошин үүсдэг энэ асуудлыг бүрэн шийдвэрлэх боломж бий. Гэхдээ санхүүгийн хувьд өндөр өртөгтэй. Халиа тошин нь газрын гүнд байгаа булаг, ус дээшээ нэвчиж гарч ирж байгаа гэсэн үг. Энэ тохиолдолд гүний хоолой тавих, шугам татан усыг хөрсөнд нь шингээх шийдлүүд байдаг. Ер нь 50 орчим байршилд жил бүр халиа тошин үүсдэг, зарим газар нөхцөл байдал хүндэрч, айлууд усанд автдаг. Энэ жил 10 орчим байршилд нөхцөл байдал хүндэрсэн. Үүний нэг нь Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэр Толгойт гол дагуу суурьшсан айлууд юм. Энэхүү ажилд өнгөрсөн жил нийслэлийн хөрөнгө оруулалтаар авсан хоёр экскаватор, дөрвөн хоовоо машиныг ашиглаж байна. Гэхдээ машин техник оруулах боломжгүй газар ч бий тул ГУББГ-ын албан хаагчид гар ажиллагаагаар хөлдсөн мөс, цасыг цэвэрлэдэг. Тэгэхээр тоног төхөөрөмжийн хангамжийг нэмэгдүүлэх, гар ажиллагааг багасгах шаардлагатай. Нөгөө талаас мөс, цасыг асгах газаргүй зэрэг хот төлөвлөлтийн талаас тулгарч буй асуудлууд ч бий. Нөхцөл байдал хүндэрсэн ийм үед яаралтай арга хэмжээ авахгүй бол ус айлууд, гудамж талбай, автозам руу халих эрсдэлтэй” гэлээ.
Н.Бумбаяр: Ус, мөсөнд автсан айлуудыг нүүлгэх шийдвэрт хүрсэн
-Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо буюу Толгойт орчмын халиа тошин үүссэн газарт ажиллаж буй ГУББГ-ын мэргэжилтэн Н.Бумбаяр хэлэхдээ ”Халиа тошины ус, мөсөнд автсан айлуудыг нүүлгэн шилжүүлэх ажлыг цаашид зохион байгуулахаар төлөвлөсөн. Нүүлгэх шийдвэр ерөнхийдөө гарсан. Эхний удаад бид айлуудын хашаа руу ус оруулахгүйн тулд шороогоор далан босгосон байгаа” гэдгийг онцолж байна. ГУББГ 141 ажилтантай бөгөөд халиа тошин үүсcэн өдрөөс өдөр бүр баг гарган ажиллаж байгаа энэ аж. Тус газар нь өдөрт 1-10 дуудлага хүлээн авдаг байна. Халиа тошин арилгах энэ ажилд Нийслэлээс жилд 200 гаруй сая төгрөг төсөвлөдөг байна. Гэсэн хэдий ч энэ мөнгө тухайн асуудлыг бүрэн хэмжээнд шийдхэд хүрэлцэхгүй байгаагийн тод илрэл энэ. Хөрсний усыг газар доогуур хоолой татаж урсгах нь олон улсад шалгарсан аргын нэг аж. Гэтэл манай улс энэ жишгийг бүрэн хэрэгжүүлэх гэхээр төсөв мөнгөний асуудал хүндхэн гэдгийг албаныхан ташрамд хэлж байна.
Нийслэлийн хэмжээнд голын ай сав, үерийн байгууламж орчимд аж төрж байгаа 2800 гаруй өрх байдаг байна. Эдгээрийн дийлэнх нь зөвшөөрөлгүй. Тэрээр холбогдох байгууллагаас болзошгүй аюулаас сэргийлж шилжин суурьших тухай сануулж, зөвлөмж мэдээлэл өгсөн ч тоохгүй явсаар өдийг хүрчээ. Ийн “Нэргэсэн хойно нь хашгирна” гэдгийн адил ус мөсөнд автаж эд хөрөнгө эрүүл мэндээрээ хохирч байж нэгийг ухаардаг бололтой. Иргэд суурьших газар нутаг амьдрах орчноо зөв сонгох шаардлагатай тулгарч буй нь энэ. Цаашлаад замбараагүй газар олголтын хор уршгийг нийслэлчүүд бид ийн амсаж байна.
Б.ОЮУНЖАРГАЛ
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 8 )
Буруу газар буусан улс өөрсөддөө л гомдохоос өөр яах вэ дээ, ямар хүчээр аваачаад буулгачихсан биш
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!!\nБид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна;\nТа бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг\nзарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу?\nДараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM\nхаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл\nманай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802.\nимэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM\nYнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!!\nБид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна;\nТа бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг\nзарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу?\nДараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM\nхаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл\nманай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802.\nимэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM\nYнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
зөв.битгий буу гэж мөнч их хэлсэн гэсэн. тиймээс хохино болоод жорлойвоо хөө. төр захиргааныхаа үгэнд орж бай.
Анхнаасаа яах гэж буусан, бас худалдаж авсан юм бэ, 90 ээд оны үед энэ халиа үүсээд байгаа газруудад чинь айл байхгүй, суурьшлын бүс биш байсан шүү дээ.
Huduu guus irsen ter ailuudiig Ub aas jaahan zauduu gazar ugchiheecheee! Asar uudam gazar nutagt chin gaigui gazar oldihgui bnuu Sumiyashunalaaa?!
Албатай юм шиг гол дагаж хашаа барьчихаад битгий гоншигоноод байцгаа., гол дагаж халиа үүсдэг нь байгалийн жам. Яндангаа хөөлөхгүй гэртээ утаанд хордоно, халиан дээр бууж усанд автана, хүний төлөө амьдарч байгаа юу. Тэнэгээрээ битгий гайхуулцгаа, толгойгоо ажиллуулцгаа
buu tenegt oyunjargalaa , baigalyn khuchin zuiliig yaltai bilee , setguulch gekheeree yasan mokhoo , medremj , medleggui baidag yum be