Төрийн албаны зөвлөлийн даргад Су.Батболдыг дэвшүүлэх үү?

2023 оны 01 сарын 12

Төрийн ордон хавиар шинэ томилгоо, халаа сэлгээний асуудал үргэлжилсээр байна. Баттай эх сурвалжийн мэдээгээр Төрийн албаны зөвлөлийн даргыг ойрын үед шинэчилж магадгүй болжээ. Уг албыг одоо хашиж буй Б.Баатарзоригийг УИХ-ын гишүүн асан Сундуйн Батболдоор солих талаар Төрийн ордонд чих дэлсэж байна.

Өдгөө Төрийн албаны зөвлөлийн даргын албыг хашиж байгаа Б.Баатарзориг нь Шинжлэх ухаан боловсролын яам, Гэгээрлийн яаманд газрын дарга, нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч зэрэг алба хааж байгаад 2000-2004 онд УИХ-ын гишүүнээр сонгогдон ажилласан. Төрийн албыг 30 жил хашсаны дараа  Төрийн албаны зөвлөлийн  гишүүнээр гурван жил ажиллаад тус зөвлөлийн даргын үүрэгт ажилд 2019 оны хоёрдугаар сараас томилогдсон юм.

Түүний орыг залгахаар МАН-ын удирдах бүрэлдэхүүний дээд хүрээнд яригдаж буй Сундуйн Батболд нь 2002 онд УИХ-ын гишүүн агсан М.Зэнээгийн орыг залган нөхөн сонгуулиар Төв аймгаас УИХ-ын гишүүнээр сонгогдсоноос хойш дөрвөн удаа парламентын гишүүнээр улиран ажилласан юм. Энэ хугацаанд 2004-2005 онд УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга, 2005-2006 онд Засгийн Газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд, 2006-2007 онд Засгийн Газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, 2011-2012 онд, УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга, 2014-2015 онд УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргаар тус тус ажиллаж байлаа. Тэрбээр 2016 оноос Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар томилогдон ажиллаж байгаад 2018 онд өөрийн хүслээр албан тушаалаасаа чөлөөлөгдөж байв.

Су.Батболд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч байх хугацаандаа Улаанбаатар хотын толгойн өвчин болсон түгжрэлийг сааруулахаар өнөөдөр үйл ажиллагаа нь жигдэрсэн гүүрэн гарцууд, Яармагийн гүүр, Налайхын зам зэргийн дийлэнх ажлыг гүйцэтгэсэн юм. Мөн Туушин зочид буудлын өмнөх замаас эхлээд авто болон явган зам хаасан объектуудыг буулган зам чөлөөх ажлыг эхлүүлсэн. Томоохон эмнэлгүүдийн газрыг бүрэн бүтэн үлдээн авч яаралтай тусламж үзүүлэхэд зориулсан нисдэг тэрэг буух талбай байгуулсан. Яармагт нийслэлийн нутгийн захиргааны зориулалтын ордонг бариулж, албан хаагчдыг нь орон сууцтай болгосон, “Нэг хот-нэг стандарт”-ыг нэвтрүүлэх эхлэлийг  тавьж, Чингэлтэй дүүргийн долоодугаар хорооны нутаг дэвсгэрийн 14 га газарт “Дэд бүтцийн төв” төслийн эхний загвар төслийг хэрэгжүүлэн айлын өрхүүдийг инженерийн шугам сүлжээнд холбож цөөнгүй айлын  янданг  буулгаж цахилгаан халаалттай болгосон гээд замналаас нь дурдвал туршлагатай улстөрчийн нэг юм. Түүний талаар сайн, муу олон зүйл яригддаг ч туршлагыг нь ашиглах нь зүйтэй хэмээн МАН-ын удирдлага үзэж шинэ албанд томилох талаар ярилцаж буй ажээ.

 

Д.ОЮУН

Эх сурвалж: Өглөөний сонин 

Сэтгэгдэл ( 18 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR. PRADHAN(129.205.113.146) 2023 оны 01 сарын 13

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

0  |  0
DR. PRADHAN(129.205.113.146) 2023 оны 01 сарын 13

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

0  |  0
zochin(202.126.90.40) 2023 оны 01 сарын 13

Zuv shiidver baina

0  |  1
Зочин(59.153.112.239) 2023 оны 12 сарын 26

Гомо гомо гомо

1  |  0
Хангай (64.119.17.211) 2023 оны 01 сарын 13

Нүдээ олсон шийдвэр гаргаж байх чинь. Ийм мэргэжлийн боловсон хүчинг зүгээр суулгаж болохгүй. Энэ ажлыг өгөөд дараагийн боловсон хүчинг бэлтгүүлээд туршлагаас нь суралцуулаад авах хэрэгтэй! Сайхан мэдээ

0  |  1
Батбадрал(64.119.17.211) 2023 оны 01 сарын 12

Нүдээ олсон шийдвэр байна. Мөнгө хөөдөггүй төрийн түшээд ховор. Гаргаж чадах хамгийн зөв шийдвэрийг олсон байна даа

0  |  0
Зочин(66.181.161.67) 2023 оны 01 сарын 12

Ёстой туршлага саитай төрийн хүн байна лээ. Хаа очиж хулгай хийгээд байхгүй. Тэр дүү нар нь яадаг юм байгаа юм харин

0  |  0
Zovhin(66.181.161.67) 2023 оны 01 сарын 12

Medlegtei neg iimerhuu alba hashij, hashsan ajlaa hiij chaddag humuus baimaar daa… Tegehgui dandaa butehgui mungu hulgaalaad, kazino toglood tegeed ajlaa hiideggui humuus baih yum

0  |  0
Зөв(202.126.89.217) 2023 оны 01 сарын 12

Ёстой харин зөв дөө

0  |  0
Иргэн(212.71.234.101) 2023 оны 01 сарын 12

Ман ман л гэнэ хэдхэн хүн л сэлгээд байх юм.

0  |  0
Гэрлээ(202.55.188.102) 2023 оны 01 сарын 12

Ёстой зөв хүнээ олж.хамт ажиллаж байсан.Илүү дутуу зангүй төрийн албан хаагчдынхаа ар гэр ажлыг их ойлгодог хүн шүү.Хотын захиргааны алба хаагчдад л лав буян хийсэн

0  |  0
Zochin(202.55.188.102) 2023 оны 12 сарын 26

Батболдыг тавих нь зөв.Одоо байгаа нөхдөөс хэдэн хувь илүү улс төрч.Хотын дарга ч сайн хийсэн.Яагаад болохгүй гэж.Шал худлаа гарууд гишүүн хийгээд,нүүрсний хулгай хийгээд байна.

0  |  1
Хулгай(43.242.243.91) 2023 оны 01 сарын 12

УБ хотод мeтро барих ажлыг саатуулсан хотын хөгжилийг хохироосон этгээд

0  |  0
Нараа(192.82.88.14) 2023 оны 01 сарын 12

энэ бурууу шүү, яав ч тохирох хүн биш, хотын дарга байсан үеийг нь сайн шалгаж үзэх хэрэгтэй дээ, яармагийн газрыг зориуд үнэд оруулж, ашиг хүртсэн гэдэг оргүй зүйл биш байхаа

0  |  0
zochin(202.21.127.136) 2023 оны 12 сарын 26

Yaanaa harhaar l nuuree budaj plate umsdug ni haragdaad hetsuun be. Duugai chimeegui dald suuj boldgui yum baihdaa. Idej hanaagui yum bhdaa

2  |  0
Олк(202.126.89.223) 2023 оны 01 сарын 12

Заваан юмыг болиоч

0  |  0
зочин(66.181.182.80) 2023 оны 01 сарын 12

тиймээ рушлагатай хүнийг тавих нь зөв дөө хувийн асуудал хэнд хэрэгтэй юм вэ

0  |  0
зочин(150.129.142.2) 2023 оны 12 сарын 26

за даа энэ г о м о нөхөр энд тэнд дарга хийгээд хүргэн дүү нь дагаж очиж хулгай хийгээд заваарсан юм аа боль боль

2  |  0
Top