Киевийн төвд “Ялагдашгүй” гэр барьжээ

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 01 сарын 13

Украины нийслэл Киевийн төв дэх Шевченко цэцэрлэгт хүрээлэнд “Ялагдашгүй” гэр барьжээ. Эл санаачилгыг гаргасан сайн дурынхан Украин даяар нийт зургаан гэр барихаар төлөвлөж байна.

Киевт барьсан гэр хоёр дахь нь гэнэ. Үүнээс өмнө Буча хотод гэр барьсан байна. Гэрүүдийг Казахстаны бизнес эрхлэгчид дэмжлэг болгон барьж өгч байгаа аж. Гэрүүдэд дулаацаж, цай ууж, утсаа цэнэглэх боломжтой гэж төсөл санаачлагчид ярьжээ. Гэрийг хүйтний улирал дуусах хүртэл ийм зориулалтаар ашиглах аж.

Энэ талаар Казахстаны Гадаад хэргийн яам тайлбар хийхдээ, албан ёсны Астана тус арга хэмжээнд ямар ч холбоогүй гээд ялагдашгүй байдлыг бэлгэдсэн гэр хэлбэртэй дулаацах байр барьсан явдалд асуудал харахгүй байна гэж мэдэгджээ.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.126.88.230) 2023 оны 01 сарын 15

Оросын дараагийн бай Казакстан, Украйнд ялагдсан уураа Казакстанд гаргана

0  |  0
Лол (66.181.160.46) 2023 оны 01 сарын 13

Укрфашистуудыг устга

0  |  0
(192.82.86.72) 2023 оны 01 сарын 13

kazah ukrain hujaanuudaa gej

0  |  0
Гайхшрал(103.57.94.220) 2023 оны 01 сарын 13

Юу вэ? Украйнчууд чин Монголыг зэрлэг, бүдүүлэгчүүд, гэрч нь Батын хаалга гэж ярьдаг. Батын хаалга гэдэг нь Киев хотод байдаг байсан, одоо байгаа үгүйг мэдэхгүй. Тэр хаалга нь Бат хаан Киевт эхлэн орж ирсан газар юм гэсэн. Одоо яагаад украйнд манай сууцыг босгов оо?

0  |  0
Top