Дорно Теннесийн их сургууль олон нийтийн эрүүл ахуй, нийгмийн эрүүл ахуйн судалгаанд монгол гэрийг ашиглаж буй аж. Монгол гэрийн онцлог чанар хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж буй талаар судалж Афганистан болон бусад буурай хөгжилтэй орнуудад нэвтрүүлэх боломжийн талаар нарийвчилсан судалгаа хийж байгаа гэнэ.
Дорно Теннесийн их сургууль Валлибрүүк дэх Нисуонгерийн тосгонд хэд, хэдэн монгол гэр барьжээ. Судалгааны эхний шат амжилттай үргэлжилж байгаа бөгөөд буурай хөгжилтэй орнуудад зарим нэг зүйлийг нь өөрчлөн ахуйн хэрэгцээнд нэвтрүүлэх боломжтой гэж үзэж байна. Монгол гэрийн судалгааны төслийг Дорно Теннесийн их сургуулийн сургалт хариуцсан дэд ерөнхийлөгч Уилси Бишоп удирдаж буй бол Дорно Теннисийн хүндэт профессор Ричард Кортум, тус сургуулийн Нийгмийн эрүүл мэндийн коллежийн дарга Ренди Вайкофф нар судалгааны багийн ахлах профессороор ажиллаж байгаа юм.
Эх сурвалж: Wall Street Journal
Сэтгэгдэл ( 0 )