Эрчүүд, эмэгтэйчүүдийн аль нь хурдан дурладгийг тогтоожээ

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 04 сарын 20

Австралийн үндэсний их сургуулийн эрдэмтэд дэлхийд анх удаа дурлалын тал дээр эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн хоорондын ялгааг өргөн цар хүрээтэй судалжээ.

“Biology of Sex Difference” сэтгүүлд бичсэнээс үзвэл, судалгаанд дэлхийн 33 орны 15-28 насны нийт 808 залуусыг оролцуулсан байна. Энэ нь энэ сэдвээр явуулсан “Романтик хайрын тухай дэлхий нийтийн санал асуулга 2022” судалгааны нэг хэсэг аж.

Судалгааны дүнгээс үзвэл, эрчүүд дунджаар эмэгтэйчүүдээс нэг сараар өмнө дурладаг бол харин эмэгтэйчүүд илүү хүчтэй дурладаг байна. Эмэгтэйчүүдэд хайртай хүнийхээ тухай илүү ойр ойр боддог байна. Энэхүү ялгааг эрдэмтэд хувьслын үүднээс тайлбарлажээ. Түүхэнд явцад эрчүүд дурласан эмэгтэйнхээ сэтгэлийг эзэмдэхийн тулд сэтгэлээ богино хугацаанд харуулах шаардлагатай байжээ. Судалгаанд оролцогчдын 39 хувь нь харилцаа эхэлсний дараа дурласан байна. Эдгээр мэдээлэл нь романтик хайрын хувьслыг илүү нарийн судлахад дөхөмтэй гэж эрдэмтэд онцолсон байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu