Өндөрлөгт амьдрах нь тархинд хэрхэн нөлөөлдөг вэ!

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 02 сарын 19

 

Өндөрлөгт амьдрахад хүний тархинд ихээхэн нөлөөлдөг болохыг эрдэмтэд тогтоожээ. Тухайлбал, хүний царайг таних явцыг удаашруулж, сэтгэл хөдлөлийг хүлээн авах чадварыг өөрчилдөг байна.

Судалгаанаас үзвэл, уулархаг бүс нутагт амьдардаг хүмүүс царайг удаан таньдгаас гадна далайтай ойр амьдардаг хүмүүсийн тархины үйл ажиллагааны идэвхээс өөр байдаг байна. Төвөд, Хималайн ууланд амьдардаг хүмүүсийн сэтгэл гутралын түвшин өндөр байдаг бөгөөд өндөрлөг газарт шилжин суурьшихад сэтгэл түгшилт, гутралын түвшин нэмэгдэж, амиа хорлох сэдэл хүртэл төрдөг болохыг өмнөх судалгаагаар тогтоож байжээ.

Шинэ судалгаанд эрдэмтэд 3658 м Төвөдийн өндөрлөг болон 52 м өндөрт Бээжинд суралцдаг оюутнуудыг хамруулсан байна. Төвөдийн оюутнуудын царайнд хандуулах анхааралтай холбоотой эхэн үеийн дохио сул, царайг таних явцад оролцдог баруун тархины давамгайлал алдагддаг байна. Уулын бүсэд амьдардаг залуусын тархи инээмсэглэсэн цайраад удаан хариу үйлдэл үзүүлж байсан нь сэтгэл гутралын түвшин өндөр болохыг харуулжээ. Хэрэв хүн бусдын эерэг сэтгэл хөдлөлийг сул хүлээн авдаг бол ертөнцийг илүү бараанаар харахад хүргэдэг байна.

Хүчилтөрөгчийн дутагдалд тархины үйл ажиллагаанд нөлөөлж, сэтгэл хөдлөлийн механизмыг өөрчилж, хариу үйлдлийг нь удаашруулдаг байх талтай гэж эрдэмтэд таамаглаж байна. Цаашид судлаачид уулын бүсэд шилжин суурьшигчдын дунд судалгаа явуулж, цаг хугацааны явцад тэдний сэтгэл хөдлөлийг хүлээн авах чадвар нь хэрхэн өөрчлөгдөж байгааг судлахаар төлөвлөж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu