16-21 насны британичуудын 46 хувь залуу насаа интернэтгүй өнгөрүүлэхийг илүүд үзэж байгааг судалгааны дүн харуулжээ.
The Guardian хэвлэлд бичсэнээр, дээрх насны залуусын 70 орчим хувь нийгмийн сүлжээнд цаг хугацааг өнгөрүүлсний дараа таагүй мэдрэмж авдаг байна. Тэдний тал хувь нь тодорхой апп болон сайтад нэвтрэхийг 22.00 цагаас хойш хориглох шийдвэр гарвал дэмжинэ гэдгээ илэрхийлжээ. Судалгаанд оролцогчдын 25 хувь нь нийгмийн сүлжээнд өдөр бүр дөрвөн цагийг өнгөрүүлдэг байна. Тэдний 42 хувь нь эцэг, эх болон асран интернэтэд интернэтэд юу хийснээ худлаа хэлдэг аж. Сонирхолтой нь залуусын 27 хувь нь интернэтэд тэс өөр хүн болж дүр эсгэдгээ хүлээн зөвшөөрчээ. 40 хувь нь нууц аккаунттай аж.
Сэтгэгдэл ( 0 )