Хүн гэрээ цэвэрлэхдээ хэдэн калори шатаадаг болохыг тогтоожээ

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 02 сарын 06

 

Их Британийн цэвэрлэгээний “Homeaglow” компани судалгаа явуулж, хүн гал тогоогоо цэвэрлэхдээ бүжиг хийх эсвэл гэрийнхээ бусад өрөөг цэвэрлэхээс илүү их калори зарцуулдаг болохыг тогтоожээ.

“DailyMail” хэвлэлд мэдээлснээр, судалгаанд мэргэшсэн 10 үйлчлэгч оролцсон байна. Тэд тус бүр таван гэр цэвэрлэх даалгавар авчээ. Оролцогч бүр зарцуулсан калорийг тооцдог цаг зүүцгээсэн байна.

Судалгаагаар гал тогооны өрөөг цэвэрлэхэд дунджаар 276 калори зарцуулдаг бол угаалгын өрөө цэвэрлэхэд 173 калори, унтлагын өрөө цэвэрлэхэд 154 калори шатаадаг болохыг тогтоожээ. 50 минут бүжиг хийхэд 219 калори, унадаг дугуй нэг цаг унахад 292 калори шатаадаг байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top