СУДАЛГАА | Арабын нэгдсэн эмирт улсад коронавирус 70 удаа мутацид оржээ

Автор | Zindaa.mn
2020 оны 05 сарын 10

 

Арабын нэгдсэн эмирт улсын Эрүүл мэндийн яам, Анагаахын судалгааны хүрээлэнгийн хамтарсан судалгаагаар тус улсад коронавирус нийт 70 удаа мутацид орсныг тогтоожээ.

Олон удаа мутацид орохдоо вирусний хоёр омог үүсгэсэн болохыг ч тогтоосон байна.

Уг судалгааг хийхдээ коронавирусний оноштой 240 хүний шинжилгээг ашиглажээ.

Дээрх хоёр омог нь “А” буюу Ухань хотоос, “B” буюу Хойд Америкт тархсан вирусний төрөл зүйл аж. Одоогоор Европ тив даяар тархаж буй “C” төрлийн вирус тус улсад хараахан тархаагүй аж.

Генийн шинжээр нь авч үзвэл “B” буюу Хойд Америкт тархсан вирус Европ даяар тархахдаа “C” төрлийн омог үүсгэж халдварлаж эхэлсэн байна.

Эх сурвалж: Gulf News

 

Top