Б.Энхтүвшин: Ойрын гурван сард энгийн АИ-92 шатахууны үнэд өөрчлөлт орохгүй

Ж.Сондор | Zindaa.mn
2 цагийн өмнө

 

АҮЭБ-ийн дэд сайд Б.Энхтүвшин цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. 

Энэ үеэр тэрээр "Одоогийн байдлаар манай яаманд 32 журам мөрдөгдөж байна. Үүнийг цэгцэлж, 50 хүртэлх хувиар бууруулах зорилт тавьж байна. Хоёрдугаарт бид энэ онд 480 мянган тонн шатахуун хадгалах сав барих зорилт тавьсан. Үүнийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар 20 гаруй ААН сав барина гэх хүсэлтээ ирүүлсэн байгаа. 

Дайны нөхцөл байдлын улмаас шатахууны үнэ 30 орчим хувь нэмэгдсэн байгаа нь манай улсад шууд нөлөөлнө. Энэ онд бид БНХАУ-аас шатахуун импортолж чадахгүй. Учир нь БНХАУ сая гадагш нефтийн бүтээгдэхүүн экспортлохыг хориглосон. Тэгэхээр бид ОХУ-аас 100 хувь нефтээ авах нөхцөл байдал үүсээд байна.

Бид АИ-92 бензинийг тогтворжуулсан байгаа. Энэ гэрээ он дуустал үргэлжилнэ. Ойрын гурван сард энгийн АИ-92 шатахууны үнэд өөрчлөлт орохгүй. Үнэ чөлөөлсөн Евро-92, дизель түлш, 92 бензинүүд дээр үнийн хэлбэлзэл үүсэхгүй" гэлээ. 

 

ДЭЛГЭРЭНГҮЙ ҮЗЭХ

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top