П.Наранбаяр: Хүүхдийнхээ цахим хэрэглээг хянах тал дээр СУЛ байна

Ж.Сондор | Zindaa.mn
2 цагийн өмнө

 

Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн асуудалтай холбогдуулан Боловсролын сайд П.Наранбаяр мэдээлэл хийлээ. 

Энэ үеэр тэрээр "Нийгмийн сүлжээн дэх хүүхдийн оролцоог зохицуулах талаар хуулийн төслөө Засгийн газарт өнөөдөр танилцууллаа. 

Дэлхийн чиг хандлага хүүхдийн оролцоог зохицуулах чиглэлд яваад эхэллээ. Интернэт хэрэглэгчдийн гурван хүн тутмын нэг нь 18-аас доош насныхан байна. ДЭМБ-ээс гаргасан судалгаагаар 200 сая орчим хүүхэд цахим зохисгүй хэрэглээний хохирогч болсон гэх дүн гарсан байна. 

Австрали улс 2015 онд энэ талаар хууль баталсан. 2024 оноос 16 хүртэлх насны хүүхдийн цахим хэрэглээг бүрэн хаахаар зохицуулсан байдаг. Нийгмийн сүлжээний платформ хөгжүүлэгч компаниуд энэ тал дээр үүрэг хүлээж ажилладаг. Энэхүү хууль хэрэгжиж эхэлснээр нийгмийн сүлжээний платформууд дахь 4.7 сая хаяг устгагдсан байна.

Бидний хийсэн судалгаагаар өдөрт дунджаар нийгмийн сүлжээнд дөрвөн цаг зарцуулж байгаа бол дөрвөөс дээш цагийг зарцуулж байгаа хүүхэд 30 хувь нь байна. Мөн эцэг, эх нь нийгмийн сүлжээнд нь хяналт тавих тал дээр сул байгаа нь харагдаж байна. 

Манай хууль 5 бүлэг 44 заалттай цомхон хууль байна. Хэрэглэгчийн насыг баталгаажуулах технологи ашиглах гэсэн шаардлага тавьж байгаа. Энэхүү хуулийн үзэл баримтлалыг холбогдох дөрвөн яаманд танилцуулж батлуулсан байгаа. Өнөөдөр Засгийн газарт танилцуулсан. Засгийн газар өргөн барихад бэлтгэ гэсэн чиглэл өгсөн" гэв.

 

ДЭЛГЭРЭНГҮЙ ҮЗЭХ 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top