Д.Саямааг яллагдагчаар татаж, Монгол Улсын хилээр гарахыг хориглолоо

З.Энхлэн | Zindaa.mn
2026 оны 03 сарын 14

 

Өсвөр насны охид нэгнээ зодож, дээрэлхэж буй бичлэг олон нийтийн сүлжээнд тархаж, уг асуудлыг хууль хяналтын байгууллага шалгаж эхэлсэн.

Үүнтэй холбоотойгоор Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор өсвөр насны яллагдагч Д.С-д таслан сэргийлэх арга хэмжээ авах санал гаргажээ. Тодруулбал, Монгол Улсын хилээр гарахыг хориглох, мөн тодорхой нэр бүхий хүмүүстэй уулзах, харилцахыг хязгаарлах хүсэлтийг шүүхэд хүргүүлсэн байна.

Уг саналыг 2026 оны гуравдугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хэлэлцсэн бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад Д.С-д Эрүүгийн хуулийн ерөнхий болон тусгай ангийн хэд хэдэн зүйл, заалтаар эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байгаа нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон гэж үзжээ.

Иймд шүүх прокурорын гаргасан саналыг хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэсэн байна. Тодруулбал, яллагдагч Д.С-д Монгол Улсын хилээр гарахыг хориглож, нэр бүхий хүмүүстэй аливаа хэлбэрээр уулзах, харилцахыг хязгаарлах шийдвэр гаргажээ.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Б(103.57.92.134) 2026 оны 03 сарын 17

Зэрлэг хүүхдүүд өсөждээ

4  |  0
S(66.181.177.142) 2026 оны 03 сарын 15

ANUSDI VANXANDI BIEE UNELLEED80955877BOOW XXN BOOW DOLOOJ AL SEXSEER ANUSDAX

0  |  0
S(66.181.177.142) 2026 оны 03 сарын 15

ANUSDI VANXANDI BIEE UNELLEED80955877BOOW XXN BOOW DOLOOJ AL SEXSEER ANUSDAX

0  |  0
S(66.181.177.142) 2026 оны 03 сарын 17

ANUSDI VANXANDI BIEE UNELLEED80955877BOOW XXN BOOW DOLOOJ AL SEXSEER ANUSDAX

1  |  0
S(66.181.177.142) 2026 оны 03 сарын 15

ANUSDI VANXANDI BIEE UNELLEED80955877BOOW XXN BOOW DOLOOJ AL SEXSEER ANUSDAX

1  |  0
Top