АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням шатахууны асуудлаар мэдээлэл өглөө.
Энэ үеэр тэрбээр “Дэлхий нийтийн нөхцөл байдал хүнд байгаа. Ний нуугүй хэлэхэд Засгийн газар шатахуун үйлдвэрлэдэггүй. Бид зөвхөн бодлогын дэмжлэг үзүүлдэг. Бидний хувьд хамгийн том бодлогын ажил нь газрын тосны хайгуул, судалгааг хийж байгаа явдал” гэлээ.
Түүнчлэн “Гадаа жагсаж байгаа жагсагчдыг Шуурхай штабын зүгээс хүлээн авч уулзана. Дотооддоо шийдвэрлэж болох асуудлыг хүлээн авна. Харин гадаад эх үүсвэрээс шалтгаалж буй асуудлыг шийдвэрлэх боломжгүй. Намайг огцруулаад, бензин шатахууны асуудал хэвийн болно гэвэл шууд одоо больчихмоор байна” гэлээ.

Сэтгэгдэл ( 1 )
uneniig l khelj , zuw,