Хүн амины хэргээр ял эдэлсэн Б.Махбал шоронгоос СУЛЛАГДЛАА

Б.Цог | Zindaa.mn
52 минутын өмнө

Зам, тээврийн хөгжлийн яамны газрын дарга асан Т.Гомбосүрэнгийн амь насыг хөнөөсөн хэргээр 11 жилийн хорих ял шийтгүүлсэн Б.Махбал энэ оны есдүгээр сард ялаа биеэр бүрэн эдэлж, хорих ангиас суллагджээ.

Б.Махбалыг 2023 онд Багануурын чанга дэглэмтэй хорих ангиас хугацаанаас нь өмнө магадлангаар суллах шийдвэр гарч байсан ч прокурорын эсэргүүцлээр давж заалдах болон Дээд шүүхээс уг захирамжийг хүчингүй болгож, хорих ялыг үргэлжлүүлэн эдлүүлэхээр буцааж байв.

Тэгвэл энэ удаад тэрбээр Ерөнхийлөгчийн уучлалаар ялын хувь хасагдсан болон бусад хуулийн хугацааг тооцон, оногдуулсан хорих ялаа биеэр бүрэн эдэлж дууссан үндэслэлээр ийнхүү албан ёсоор суллагджээ.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zzz (103.229.122.33)  10 минутын өмнө

erunkhiilugch khun alsan khuniig yagaad urshuuguud baidag bainaa\n

0  |  0
Top