ХЭРГИЙН МӨРӨӨР | Э.Амарбат Б.Мандахбаяр нар хуулийнхантай хамтарч, "ХҮН АМИНЫ ХЭРЭГ" дарсан уу!

Б.Цог | Zindaa.mn
2026 оны 02 сарын 10

Сүхбаатар дүүргийн Ерөнхий прокурор асан Э.Амарбат нарын долоон хүнд холбогдох хэргийн шүүх хурал Нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд энэ оны нэгдүгээр сарын 20-нд эхэлж, өнгөрөгч баасан гараг буюу хоёрдугаар сарын 6-ны өдөр шийдвэрээ танилцуулсан юм.

Шүүгдэгч Ерөнхий прокурор асан Э.Амарбат, “Баянхотгор” компанийн гүйцэтгэх захирал Б.Мандахбаяр, өмгөөлөгч П.Одонтунгалаг, хуучнаар ШШҮХ-ийн дэд захирал Ц.Гантулга, цагдаагийн ажилтан П.Энхтогтох, хуульч Б.Батсүх, "УБЦТС" ТӨХК-ийн инженер Ш.Батхолбоо нарыг бусдаас авлига авах, албан тушаалаа урвуулах, хахууль өгүүлэх, хуурамч бичиг баримт ашиглах зэрэг гэмт хэргүүдээр хамжигч, хатгагч, гүйцэтгэгч хэмээн ялласан бөгөөд хүнийг амиа хорлоход хүргэсэн ноцтой зүйл ангиар мөн буруутган шүүсэн юм.

Улмаар Ш.Батхолбоод холбогдох худал мэдүүлэх, Э.Амарбатад холбогдох хахууль авах, Б.Мандахбаярт холбогдох хахууль өгөх гэмт хэргийг гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.

Харин:

-Б.Мандахбаярыг эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглах гэмт хэрэгт хатгагчаар хамтран оролцсон, залилах гэмт хэргийг бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн, хүнийг амиа хорлох нөхцөл байдалд хүргэх гэмт хэрэг үйлдсэн, хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааг хууль бусаар явуулах гэмт хэрэгт хатгагчаар хамтран оролцсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд 4 жил томилогдох эрхийг нь, хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг нь 1 жилийн хугацаагаар хасаж, нийт 9 жил хорих ял оноож, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр

-Ц.Гантулгыг эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглах гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг нь 4 жилээр хасаж, 15 сая төгрөгөөр торгох

-П.Энхтогтохыг эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглах гэмт хэрэгт хамжигчаар хамтран оролцсон гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг нь 4 жил хасаж, 15 сая төгрөгөөр торгох

-Ерөнхий прокурор асан Э.Амарбатыг эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг 4 жил хасаж, 27 сая төгрөгөөр торгох

-Өмгөөлөгч П.Одонтунгалагийг хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааг хууль бусаар явуулах гэмт хэрэгт гүйцэтгэгчээр оролцсон гэм буруутайд тооцож, хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 10 сая төгрөгөөр торгох

-Хуульч Б.Батсүхийг хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааг хууль бусаар явуулах гэмт хэрэгт хамжигчаар хамтран оролцсон гэм буруутайд тооцож, 1 жил хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхгүй болгож, 5.4 сая төгрөгөөр тус тус торгох ял оноосон байна.

Тэгвэл энэхүү авлигын хэрэг нь дээрх шүүхийн тогтоолд дурдагдсан “Хүнийг амиа хорлох нөхцөлд байдалд хүргэх гэмт хэрэг”-ээс үүдэлтэй гэх мэдээлэл байна.

Тодруулбал, одоогоос гурван жил гаруйн өмнө буюу 2022 онд нийслэлийн Сүхбаатар дүүрэгт байрлах тансаг зэрэглэлийн орон сууцны хорооллын 8 давхраас залуу эмэгтэй унаж нас барсан хэрэг гарч байв.

Талийгаач эмэгтэй нь “Баянхотгор” компанийн гүйцэтгэх захирал Б.Мандахбаяртай дотно харилцаатай байсан гэх бөгөөд энэ хэргийг үйлдсэн байж болзошгүй Б.Мандахбаяр нь Э.Амарбат, Ц.Гантулга тэргүүтэй дээрх нэр дурдагдсан хуулийн байгууллагынхантай нийлж, хэргийг  хэрэгсэхгүй болгож байжээ.

Түүнчлэн нэр дурдагдсан өмгөөлөгч П.Одонтунгалаг нь тухайн үед амиа алдсан эмэгтэйн өмгөөлөгчөөр ажиллаж байсан ч хохирогчийн талд бус эсрэг талд ажиллаж байсан нь тогтоогдож, ийнхүү хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааг хууль бусаар явуулах гэмт хэрэгт гүйцэтгэгчээр оролцсон гэм буруутайд тооцогдож, хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг 2 жилийн хугацаагаар хасуулж, 10 сая төгрөгийн торгуулийн ял аваад буй юм.

Уг хэргийн дэлгэрэнгүйг тусгай сурвалжилгаар эргэн мэдээлнэ.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
х(66.181.182.217) 2026 оны 02 сарын 10

МӨХ 2 талд ажилладаг өмгөөлөгч нараа анхаараарай. Хүмүүс иймэрхүү ем яриад байхаар нь анх тоодооггүй байсан. Гэтэл яг тулсан үед өмгөөлөгч авсан чинь 2 лаа нөгөө талд ажилласан. Би өөрөө эрх зүйч болохоор багцаатай мэдээд байхад чинь өөр тийш нь чиглүүлэх гээд чичрээд. Болио гэхээр төлсөн мөнгө нь хайран юмаа. Зайлуул жирийн иргэд яаж болдог юм болоо

2  |  0
х(66.181.182.217) 2026 оны 02 сарын 10

МӨХ 2 талд ажилладаг өмгөөлөгч нараа анхаараарай. Хүмүүс иймэрхүү ем яриад байхаар нь анх тоодооггүй байсан. Гэтэл яг тулсан үед өмгөөлөгч авсан чинь 2 лаа нөгөө талд ажилласан. Би өөрөө эрх зүйч болохоор багцаатай мэдээд байхад чинь өөр тийш нь чиглүүлэх гээд чичрээд. Болио гэхээр төлсөн мөнгө нь хайран юмаа. Зайлуул жирийн иргэд яаж болдог юм болоо

1  |  0
ganaa(178.174.229.45) 2026 оны 02 сарын 11

HAHUUL AVSAN N GEMT HEREG BISH GJ BNA . KK MONGOLIIN SHUUH GJ UNEHEER DAMPUURCHEEE

2  |  0
ganaa(178.174.229.45) 2026 оны 02 сарын 10

HAHUUL AVSAN N GEMT HEREG BISH GJ BNA . KK MONGOLIIN SHUUH GJ UNEHEER DAMPUURCHEEE

1  |  0
СШН(66.181.168.82) 2026 оны 02 сарын 10

БАЯРЛАЛАА ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЭЭРЭЙ

0  |  0
Top