Хан-Уул дүүргийн удирдлагууд гадаад томилолтод 2 тэрбум төгрөг ЗАРЦУУЛЖЭЭ

Э.Тэргэл | Zindaa.mn
2026 оны 01 сарын 27

Иргэд бүсээ чангалж, байгууллагууд гэрлээ унтрааж буй энэ цагт Хан-Уул дүүргийн удирдлагууд улсын төсвийн мөнгөөр хилийн чанадаар аялаж явна.

Тодруулбал, тэд сүүлийн хоёр жилийн турш “Гадаад томилолт” нэртэй аялал зугаалгын зардалд хоёр тэрбум төгрөг төсвөөс зарцуулсан баримт бий. Уг хоёр тэрбум төгрөгийг Америк, Канад, Франц, Герман, Итали, Испани, Португал, Турк гээд Европ тивийг бараг бүтнээр нь тойроход зарцуулсан байх ба нийт 80 гаруй удаа аялажээ.

Тус дүүргийн Засаг дарга Б.Цэрэн тэргүүтэй удирдах багийнхан “албан томилолт”-ын багтаа 10–15 хүн авч явдаг гэх ба зарим хүмүүс нь тус байгууллагад албан ёсоор бүртгэлгүй ч зардал нь харин төсвөөс зарцуулагддаг байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн(192.82.65.208) 2026 оны 01 сарын 28

ямар даварсан хулгайчууд вэ татварын мөнгийг төлүүл новшнуудаас

1  |  0
Top