Нэр бүхий цагдаагийн удирдлага алба хаагчдаа ажил үүргээс нь өөр чиглэл өгсний улмаас тухайн ажилтан гэмтэж, хөдөлмөрийн чадвараа түр хугацаанд алдсан хэргийг хагас жил гаруйн хугацаанд нуун дарагдуулсан байна.
Тодруулбал, Цагдаагийн ерөнхий газрын Нийтийн хэв журам хамгаалах албаны дэд бөгөөд захиргаа удирдлагын хэлтсийн дарга хурандаа Н.Амарсанаа нь өнгөрөгч хавар тус албаны жолооч ажилтай ахлах ахлагчид байгууллагын хана засварлах үүрэг өгч, улмаар засварын ажил хийх явцдаа алба хаагч тасдагчид гараа гэмтээж, эмнэлэгт хүргэгдэн, гарын шөрмөс тасарсан гэх оноштойгоор гурван сар гаруйн хугацаанд эмчлүүлжээ.
Харин хурандаа Н.Амарсанаа өөрийн хууль бус үүрэг даалгавраас үүдэж алба хаагч гэмтсэн уг хэргийг Цагдаагийн ерөнхий газрын Дотоод хяналт шалгалтын албанаас өнөөдрийг хүртэл нуун дарагдуулж, албаны хариуцлагаас зайлсхийж ирсэн гэх.
Цагдаагийн албаны тухай хуульд зааснаар дээд шатны байгууллага, алба хаагчийн шийдвэр, үүрэг даалгавар хуульд нийцсэн байх, шийдвэрийг биелүүлснээс үүссэн үр дагаврыг шийдвэр гаргагч этгээд хариуцахаар тусгасан ч энэ хэргийн тухайд ямар нэгэн хариуцлагын асуудал огт яригдаагүй байна. Хэдийгээр алба хаагч хууль бус үүрэг даалгаврыг биелүүлэхээс татгалзах эрхтэй ч түүний дарамт шахалтаас үүдэж алба хаагчид энэ эрхээ эдэлж чаддаггүй ажээ.

Сэтгэгдэл ( 15 )
Ажлын байрны дарамт юм да
Цагдаагийн БАЙГУУЛЛАГЫГ УХВАЛ НУУСАН ИХ ЮМ ГАРЧ ИРНЭ ШҮҮ!!!!\nИХ АЮУЛТАЙ ГАЗАР
ajil hiij surasgui golog bj l deee hohini eee
Томчуудын гар хөл ард түмний эсрэг зогсоод байдаг биш билүү нэгдээд загсаж чадахгүй дээд удирдлагаа тахьсан тархигүй муухан яваа хүнд үнэн дээрэлхүү учираа мэдэхгүй амьтад хөөрхий
Эрх мэдэл албан тушаалаа ашигласан гээж үзнэ
Эрх мэдэл албан тушаалаа ашигласан гээж үзнэ
Zamin tsagdaa nariig harahaar orowdood bhiimaa gadaa huitend zawaan pizdanuudiig omhii mongolchuudiig zohitsuulah geed zowj bn.tsalingiin 100 huwi tultal ni nemj ogooch
ДООД ТУШААЛЫН ЦАГДАА НАРАА ЗАРЦАЛЖ БАЙДАГ ЦЕГ-нГЕНЁРАЛ ХУРАНДАА БОЛОН АХЛАХ ТУШААЛЫН ОФИЦЕРУУДЫГ ЦУСАНД НЬ ХУТГАВАЛ ТААРНА\n
Unen shuu tsagdaagiin erunhii gazrgiin dotood hyanalt shalgalt ni hudlaa dandaa huuli bus uildel hiisen alban haagch nariig hamgaaldag shuu, niislel aimag geltgui dotood hyanalt shalgaltin gishuudiig solih heregtei tanil tal baiz nuhud ni huuli zurchij huul bus uildel hiisen ch hamgaaldag jirnee ylimgui zurchliig tom bolgoj shineer orson alba haagch nartiig dandaa sahilgin shiitgeld hudlaa oruuldag arai shudarga bus gishuudiin solih heregtei‼️
Гэмтчихээд юу ч хэлж чадахгүй байгаа бол өөрийн хохь. Арчаагүйгээсээ өөрөө хохирч байна. Цагдааг хянах тогтолцоо байхгүй юм даа Монголд
Төрийн алба аль ч алба нь нэг иймэрхүү маягтай л явж ирдэгдээ муусайн хурган хуцнууд бол доод албан тушаалтандаа албан тушаал цолоороо яаж дарамталдаг билээдээ
Энн Цагдаа цагдаагаа хянадаг тогтолцоогоо одоо болио
Авилгач адгийн хулгайчдаа АРД ТҮМНЭЭСЭЭ хамгаалдаг болхоор тэдэнтэйч юу яриахавдээ...
Цагдаагийн машин дохио хангинуулаад явахад машинууд дургүй зам тавьж өгч бгам. Тэгтлээ нэр төр хүндлэл байхгүй болсон бндаа.
Өрөөсөн гаргүй болсон хүн 20 жил болж байна. Хэрэг хуучирчихсан уу.