СҮХБААТАР | Дарьганга сумын Засаг дарга М.Цэрэндаш согтуурсан үедээ бусдыг хутгалжээ

Б.Цог | Zindaa.mn
2025 оны 09 сарын 08

Сүхбаатар аймгийн Дарьганга сумын Засаг дарга М.Цэрэндаш согтуурсан үедээ бусдыг хутгалж гэмтээжээ.

Энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад “Энэ сарын 04-ний өдөр тус сумын Засаг дарга ажилтай М.Ц гэгч нь мэс ашиглан бусдын биед гэмтэл учруулсан. Уг хэргийг цагдаагийн байгууллагаас бүртгэлд авч, хохирогчид гэмтлийн зэрэг тогтоолгохоор шинжээч томилон, шалгах ажиллагаа үргэлжилж байна” гэлээ.

Тэрбээр 2024 онд аймгийн Засаг даргын захирамжаар Дарьганга сумын Засаг даргаар томилогдож байжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top