ТТАХ-ын нэгдсэн эмнэлгийн сувилагч өөртөө мансууруулах бодис тарьжээ

Б.Цог | Zindaa.mn
58 минутын өмнө

Төрийн тусгай алба хаагчдын нэгдсэн эмнэлгийн сувилагч өөртөө мансууруулах бодис тарьжээ.

Тодруулбал, тус эмнэлгийн сувилагч 24 настай эмэгтэй Н дурангийн унтуулгад хэрэглэдэг, өвчин намдаах тайвшруулах төрлийн эмийн бодисыг өөртөө тарьж, хэрэглэжээ.

Улмаар биеийн байдал муудаж, эмнэлгийн тусламж үйлчилгээ авч байгаа боловч тун хэтэрсний улмаас ухаангүй байдалтай байна гэж эх сурвалж мэдээллээ. 

Хэргийг Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top