Эрээнд амиа алдсан эмэгтэйн хэргийн ард ГУРАВ ДАХЬ холбогдогч байж болзошгүй

Б.Цог | Zindaa.mn
2 цагийн өмнө

Бүгд Найрамдах Хятад ард улсын Эрээн хотод өнгөрөгч долоо хоногт Монгол Улсын иргэн амь насаа алдсан хэрэг гарсан.

Тодруулбал, арванхоёрдугаар сарын 14-15-нд шилжих шөнө тус газрын зээлийн ойролцоох ... нэртэй караоке цэнгээний газарт ажилладаг байсан 25 настай эмэгтэй бусдын гарт амь насаа алджээ. 

Талийгаач хүзүү болон нүүрэн тус газраа хурц үзүүртэй зүйлийн үйлчлэлээр гэмтэж, газар дээрээ амь насаа алдсан гэх бөгөөд тухайн хэргийг үйлдэгч нь мөн Монгол Улсын иргэн 27 настай эмэгтэй байжээ. 

Албан бус эх сурвалжийн мэдээлснээр, амь хохирогч болон хэргийн холбогдогч нар хувийн харилцаатай, БНХАУ-д хамтдаа ажил хийхээр очсон байсан гэх бөгөөд хэрэг гардаг өдөр архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэж, хоорондоо маргалдсаны улмаас нэгнээ хөнөөсөн байна. 

Уг хэргийн дагуу Эрээн хотын нийгмийг аюулаас хамгаалах товчоо мөрдөн шалгах ажиллагаа хийж, хэрэгт холбоотой байж болзошгүй гурав дахь этгээдийг илрүүлсэн гэдэг мэдээл бий. 

Энэ хэргийн талаар Гадаад харилцааны яамнаас тодруулахад "Хохирогч болон холбогдогч нарын ар гэрийн хүсэлтээр Эрээн хот дахь консулын газраас дэмжлэг үзүүлэн ажиллаж байгаа. Хэргийн тухайд холбогдох газруудад мэдээлэл өгсөн. Дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй" гэдэг тайлбар өгсөн байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
S(66.181.176.186) 48 минутын өмнө

SEKSEER VANXANDI SEKSY TACHAANGUI BIEE UNELLEED ANUSDI AL SEXSDEED BOOB XXN BOOW DOLOOJ80955877XUCHINDI

0  |  0
Top