ӨРНИЙН ЗУРХАЙ: Мэлхийнхний мэдрэмж үйлдлийг нь хэлж өгнө

Я.Болор | Zindaa.mn
57 минутын өмнө

Хонь

Цагийг нь олж хурдаа хасдаг чадвар илүү үр дүн өгнө. Таны шийдэмгий, санаачилгатай зан үр шимээ өгнө. Бусадтай харилцахдаа бусдын үзэл бодлыг хүндэтгээрэй.

Үхэр

Энэ өдөр танаас уян хатан байдал болон өөрчлөлтөд тайвнаар дасан зохицох чадвар шаардана. Таны байгалиас заяасан ухаан, эмх цэгцийг эрхэмлэдэг чанар нь нөхцөл байдлыг зөв урсгалд оруулахад нь тус болно.

Ихэр

Чухал гэсэн ажилдаа төвлөр. Бусадтай уян зөөлөн, хөнгөн байдлаар харилцах нь хамт олны уур амьсгалыг сайжируулна. Яаран дүгнэлт хийх хэрэггүй. Хүчээ зөв хуваарилбал чухал асуудлуудыг шаталгүйгээр шийдэхэд нь тус болно.

Мэлхий

Ажлаа цэгцлэхэд таатай өдөр. Таны мэдрэмж хэзээ бусдад туслах, хэзээ татгалзахыг хэлж өгнө. Эрч хүчээ өдөр тутмын ажилд зориул. Хайртай хүнтэйгээ нээлттэй, тайван ярилцвал итгэлцлийг бэхжүүлнэ.

Арслан

Таны удирдах чадвар ухаалаг зөвлөгөө, дэмжлэгээр илэрнэ. Хамт олон, ойр дотнын хүмүүсийнхээ алхам бүрийг хянах гэсэн хүслээ дар. Аливаад бодит хандсанаар илүү үүрэг хариуцлага авалгүйгээр ажлын хэмжээг бодитоор үнэлэхэд нь тус болно.

Охин

Мэдээллийг системчилдэг чадвар нь ажилд нь хэрэг болно. Анхааралтай, ажигч зан нь сунжирсан төслийг дуусгахад нь тус болно. Өөртөө зөөлөн хандаж, өөрийгөө бага шүүмжил.

Жинлүүр

Гадаад орчин бухимдлыг нь төрүүлэх ч тайван байдлаа хадгалж үлдэхийг хичээ. Шийдвэр гаргахдаа сайтар бодож, сэтгэл хөдлөл бус харин эрүүл ухаанаа дага. Өдрийг стрессгүй өнгөрүүлэхийг хүсвэл сэтгэл санаагаа тайван байлга.

Хилэнц

Аливаа хүндрэлтэй нөхцөл байдлаас түргэн гарч чадна. Энэ чадвараа тодорхой асуудлыг шийдэхэд ашиглаарай. Бусадтай харилцахдаа нээлттэй байж, сайхан сэтгэлээр ханд.

Нум

Таны өөдрөг зан чанар өдөр тутмын хүндрэлтэй асуудлыг шийдэх түлхүүр болно. Гэхдээ бодит амжилтад хүрэхийн тулд илүү сахилга бат, анхаарал шаардагдана. Төлөвлөгөөгөө тууштай хэрэгжүүлэхэд анхаараарай.

Матар

Ажлын ачааллыг төвөггүй давна. Өөрөөсөө болон өрөөлөөс боломжгүй зүйлийг бүү шаард. Чухал ажлаа эрэмбэлээрэй. Завсарлага ажлын бүтээмжийг нэмэгдүүлдийг санаарай.

Хумх

Удаан хугацаанд тулгамждаж байсан асуудлуудыг шийдэх энгийн шийдлийг олно. Өөрийнхөө санаа бодлыг үйлдлээрээ батжуулаарай. Бусадтай харилцахдаа хүлээцтэй  байж, шинэ зүйлд дасан зохицох хугацаа олгоорой.

Загас

Таны мэдрэмж, зөн совин хурц асуудлаас зайлсхийж, амар тайван байдлаа хадгалахад нь тус болно. Ажлын тайван хэмнэл бодсон санаснаа чанартай хэрэгжүүлэхэд нь тус болно. Амьдралын туршлагадаа итгэж, өөртөө итгэлтэй бай.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top