Сургууль, цэцэрлэгийн намрын аялал, зугаалгыг хоригложээ

Б.Сэцэн | Zindaa.mn
2 цагийн өмнө

Хүрэн баавгайн идэвхжил нэмэгдэж, суурьшлын бүсэд орох тохиолдол нэмэгдэж байгаатай холбоотойгоор цэцэрлэг, сургуулиудыг нэгдсэн байдлаар намрын аялал, зугаалганд явахыг хориглож байгаа аж. Энэ тухай Боловсролын сайд Л.Энх-Амгалан мэдээлсэн байна.

Тэрээр хэлэхдээ “"Монгол Улсын хэмжээнд 2026 оны 10 дугаар сарын байдлаар хүрэн баавгайн идэвхжил суурьшлын бүс рүү ойртох тохиолдол эрс нэмэгдсэн. Сургууль, цэцэрлэгийн зүгээс нэгдсэн зохион байгуулалтаар намрын аялал, зугаалга хийхгүй байх, хүүхдүүдийг ой, уулын бүсэд ганцааранг нь явуулахгүй байх, нэн ялангуяа баавгай ажиглагдсан эрсдэлтэй бүсэд салхинд гарахгүй байхыг зөвлөж байна” гэжээ.

Сүүлийн нэг сарын хугацаанд 12 аймагт 240 орчим удаа хүрэн баавгай суурьшлын бүсэд ойртсон тохиолдол бүртгэгдээд байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top