Шинжээч: Баавгай 30 орчим жил тутам суурьшлын бүсэд олноор орж ирдэг

Я.Болор | Zindaa.mn
57 минутын өмнө

Оросын 50 жилийн туршлагатай агнуур зүйч Анатолий Тютриний ярьснаар, баавгай суурьшлын бүсэд олноор орж ирэх үзэгдэл нь 30 орчим жил тутам тохиодог байна. Үүний шалтгаан нь хавар хүйтэн болсны дараа самар, жимс бага ургадагтай холбоотой аж.

Буриад улсад өнгөрсөн долоо хоногт хүмүүсийн аюулгүй байдалд эрсдэл учруулсан 51 баавгайг устажээ.

Ангийн байцаагчид, анчдын хамтарсан баг мэдээллийн дагуу 85 удаа баавгай үзэгдсэн бүсэд шалгалт хийсэн байна. Энэ хүрээнд суурьшлын бүсэд орж ирсэн болон ойр орчимд нь байршсан 51 баавгайг устгажээ.

Буриад улсад өнгөрсөн хугацаанд суурьшлын бүсэд орж ирсэн нийт 397 баавгайг аюулгүй болгосон байна. Нийт 35 сууринд баавгай үзэгджээ.
Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан ард иргэдийг ой мод руу аялах, ойролцоо байхаас зайлсхийхийг зөвлөж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top