Оросууд өлсгөлөн баавгай Монголоос ирсэн гэв

Автор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 11

Аравдугаар сар гарснаас хойш ОХУ-ын Сибирийн хэсэгт өлсгөлөн баавгайн аюул нүүрлээд байна. Алс Дорнод, Буриадад тосгон суурин газарт баавгай орж ирэх нь нэмэгдэж байгаа ч хамгийн их аюулд өртөөд байгаа нь Өвөр Байгалийн хязгаар юм.

Энд өлсгөлөн баавгай тосгоноос 200 метр ойрхон газарт 50 настай эмэгтэйг идсэн хэрэг гарсан. Энэ сар гараад Өвөр Байгалийн хязгаарт дөрвөн баавгайг буудаж хороогоод байна.
 


Тус хязгаарын Байгаль орчны газраас “Кука тосгонд баавгай хэд хэдэн нохойг алаад байшинд орох гэж оролдсон тул устгахаас өөр аргагүй болсон. Мөн Читагийн ойролцоох зусланд байсан баавгай, Точкин тосгоны иргэн рүү дайрсан баавгай, майханд унтаж байсан загасчдад халдсан баавгайг буудсан. Каларск, Чита зэрэг 11 дүүрэгт баавгай буудах эрх олголоо” гэж мэдэгдлээ.
 


Өвөр Байгалийн хязгаарын Байгаль орчны сайд Олег Некрасов “Баавгайн нүүдэл болж байна. Манай нутагт баавгай хил орчмын бүсээс, тодорхой хэлбэл Монголоос орж ирж байна. Гэхдээ бид байдлыг бүрэн хянаж байгаа. Өвөл ч гэсэн өлсгөлөн баавгайн аюул арилахгүй. Ойн түймрийн улмаас баавгайн идэш тэжээл ховордсон. Өлсгөлөн баавгай ичээндээ ордоггүй тул сонор сэрэмжтэй байх хэрэгтэй” гэж мэдэгдсэн байна.
 

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Baawgai(66.181.161.122) 2019 оны 10 сарын 13

Baawgainuudaa tamgaldagch yum biluu mongol baawgai helmegdehgui

0  |  0
Бат (122.201.22.4) 2019 оны 12 сарын 08

Энэ муу баавгайнаас болж ахтай муудалцаж болохгүй шүү ах ална шүү

1  |  2
zochin(202.126.89.27) 2019 оны 12 сарын 08

Sibirt tvimer garsniig orsuud martaagvi bailtai harin ch ene tvimrees

2  |  0
trtr(66.181.177.29) 2019 оны 10 сарын 13

baavgai uym bol govios irsen baihooo

0  |  2
Зочин(64.119.24.142) 2019 оны 10 сарын 12

Хаанахын бахвгай байх нь яахав нэг ч хүний амь бүү эрсдээсэй хүнээс илүү үнэтэй амьтан гэж байхгүй хайж буудах хэрэгтэй

1  |  0
No(5.231.151.44) 2019 оны 10 сарын 16

Оросууд ингэж л тархи угаадаг

1  |  2
MGL(103.212.116.140) 2019 оны 12 сарын 08

ГАл түймрээс дайжсан өлсгөлөн баавгай оросоос ирсэн шүү..\n

2  |  1
Tsss(112.96.194.116) 2019 оны 10 сарын 12

Kkk tenegteh yuma ivanuud. Mongold baragtai baavgai uldee ch ugui, durakuud bugdiig ni buudaad donidiig ni uragshaa gargaad priusee avaad unachihsan

5  |  0
G(220.195.67.89) 2019 оны 10 сарын 12

Mongoliin baavgai Orosiin baavgai geed temdeg tavichixmaar yum bna. Amar zugeer. Xun ideed bxaar ni Manaix boloxoor Orosoos irsen geed bxiin. Kk. Orosuud mongoliinx geed.

1  |  0
Top