М.Болд: Айлын гэр рүү дайрсан баавгайг буудаж, устгасан

Автор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 23



Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг дэвсгэр, “Могойн гол” гэх газар түр оршин сууж байсан айл руу баавгай дайрч, аав, хүү хоёрын аминд хүрсэн харамсалтай хэрэг саяхан гарсан. Тэгвэл энэ сарын 18, 19-ний өдрүүдэд Хэнтий аймгийн Батширээт суманд айлын гэр рүү баавгай дайрсан явдал дахин давтагджээ. Айлын гэр нурааж, сүйтгэсэн баавгайг аймгийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан Ажлын хэсгийн зөвшөөрөлтэйгөөр буудаж, устгасан байна. Болсон явдлын талаар Хэнтий аймгийн Батширээт сумын Засаг дарга М.Болдоос тодрууллаа.


-Танай суманд айлын гэр рүү баавгай дайрчээ. Хүний эрүүл мэндэд хохирол учраагүй биз дээ?

-Сумын төвөөс хойш Цагаан горхины адаг гэдэг газар намаржиж байсан малчин Д.Оюунцэцэгийн гэр рүү энэ сарын 18-ны өдөр баавгай дайрсан. Энэ тухай мэдээллийг Д.Оюунцэцэг тэр дариу ирүүлсэн. Дуудлагын дагуу сумын Засаг даргын орлогч, багийн Засаг дарга, байгаль хамгаалагч, анчнаас бүрдсэн ажлын хэсэг орой нь тухайн айлд очсон. Баавгай гэр рүү нь дайраад байсан учраас гэрийн эзэгтэй өөр айлд очсон юм билээ. Ажлын хэсгийнхэн эмэгтэйг замаараа айлаас авч, гэрт нь очиход баавгай үзэгдээгүй. 

Тэр шөнөдөө ажлын хэсгийнхэн айлын намаржааг эргэж тойрч хоносон. Гэтэл маргааш өглөө нь нөгөөх айл руу баавгай дахин дайрч, гэрт орж ирэхэд нь буудаж, устгасан. Аймгийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан Ажлын хэсгийн зөвшөөрөлтэйгөөр баавгайг устгасан. Хүний эрүүл мэнд хохироогүй.

Өчигдөр /2019.10.22/ баавгайг аймгийн Байгаль орчны газрын даргаар ахлуулсан тусгай ажлын хэсэгт хүлээлгэн, өгч устгалд оруулсан.

-Өмнө нь баавгай хүн рүү дайрсан тохиолдол гарсан уу?

-Батширээт сумын Хурх багт өнгөрсөн есдүгээр сард мөн баавгай айлын гэр рүү дайрсан. Тэр баавгайг мөн буудаж устгасан. Иргэдийн мэдээллээр бол манай суманд 10 гаруй баавгай байна. Мөн саяхан нэг баавгайг уяагаар хүлж, хөөж, уул руу тавьсан. Баавгайд хоол тэжээл тавьж өгсөн. Баавгай мал руу дайрсан тохиолдол бол олон байгаа.

-Баавгай олон тоогоор үзэгдэх болжээ. Ямар арга хэмжээ авч ажиллаж байгаа вэ?

-Юуны түрүүнд хүнээ хамгаалах ёстой. Сумын хэмжээнд бэлэн байдалд ажиллаж байна. Баавгайд хоол тэжээл дутагдсанаас хүн, мал руу дайрч байгаа. Сая устгасан баавгайн гэдсэнд шорооноос өөр хоол тэжээл байгаагүй.

 

Сэтгэгдэл ( 19 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Нэр(66.181.179.82) 2023 оны 09 сарын 14

Хүн идээгүй нь аштай юу. Заваан баавгай монгол оронд тохирохгүй ээ. Мазаалай зазаалай гэдэг нь ч устаасай билээ. Балиар махчин амьтан

0  |  0
зочин (223.62.219.240) 2019 оны 10 сарын 30

худлаа баавгайг хайрла хамгаал !гэсэн улсууд.уул уурхайн лицензийг бүгдийг цуцал гээд хэлчих зоригтой хүн нэг ч алга!!худлаа самар жимс яриад

1  |  0
Дийгээ(202.9.45.143) 2019 оны 10 сарын 26

Энэ гудамжинд самар зардаг хүмүүсийн самрыг бүгдийг нь хураа.\nХүмүүс ч бас самар битгий ав. Баавгай өвөлжихөд самар маш их нэн шаарплагатай хоол хүнс. Харин хүмүүсийн хувьд огт хэрэггүй зугаа төдий зүйл

0  |  0
Irgen(202.55.188.94) 2019 оны 10 сарын 25

Baavgaigaa ch hamgaalj hunee ch hamgaalmaar ym. Ali aliniin hiij bolno shude. Baavgaig ustgawal hamag ymiin ashiglah geed bnu.\n

0  |  1
Булган(192.82.70.137) 2019 оны 10 сарын 25

Байгалийн зохицолдоо нь алдагдсан идэх юм олдохгүй болоод\nЛ баавгай ингэж явдаг юм байна даа.Араатан амьтан хүмүүст\nХэлээд байна шү дэ.Байгалиа битгий сүйтгээ.Идэх хоолыг нь хээр нь үлдээ.Энэ бол хүмүүст өгч байгаа сануулга шү дэ

1  |  1
Huga(107.77.211.182) 2019 оны 10 сарын 26

Baavgaigaa hairlaad alahiig n eserguutseed baival, hun ta ooroo samar jimsee l bolichih. Uheh gej bga yum shig oorsdoo tuuhee boli

2  |  0
zochin(78.246.53.244) 2019 оны 10 сарын 26

archaagui zalxuu xumuust tuslax ayan zarlaal bxin baabgaidaa xool tejeel ugux ayan urnuulxiimsan

4  |  0
1(202.21.109.41) 2019 оны 10 сарын 25

allagaa bolio

0  |  1
Zochin(66.181.180.244) 2019 оны 10 сарын 24

Ene hunii sanaliig demjij bna , Jims Samar tuuhiig hatuu horigloy.

4  |  0
zochin(202.126.89.92) 2019 оны 10 сарын 23

Baavgai hezee hooltoi bolj oidoo bytshiin bidentei hamt amidrahaar siidsiin bus uu

1  |  0
44445(202.126.89.165) 2019 оны 10 сарын 24

Ямар шуурхай хуралдаж баавгайг устгаж байнааа айн

4  |  0
Hetsuu yum(112.96.179.73) 2019 оны 10 сарын 24

Hetsuu ch yum da... chaavaas oi mod ni neg l bish baina da. Dulaaral, samriin hereglee... ene jil magadgui oor nemelt shaltgaan baij bolno shu de. Oi modond sain sudalgaa hiih heregtei baih

2  |  0
zochin(202.126.89.92) 2019 оны 10 сарын 23

Baavgai huuli sain medej bna l daa

0  |  0
Irgen(64.119.24.154) 2019 оны 10 сарын 24

Samar jims tuuhiig horiloh heregtei

4  |  0
zochin(202.126.89.92) 2019 оны 10 сарын 23

Baavgain gedesend hool bhgvi shoroo bsan gene tegeheer baavgai ulsuug ailiin ger ornoos ideh um haijee baavgai hvn alj bolno hvn baavgaig aljbolohgvi huulitai odoo tegeed baavgai hezee hooltoi bolj oidoo butsah um be

0  |  0
qwe(49.0.184.30) 2019 оны 10 сарын 23

baagwaig uruwduh yahuu ger bvleer l idchihej gewel bvr ketsvv bizde ain

2  |  0
irgen(202.179.24.92) 2019 оны 10 сарын 24

tsoohoon baivgaigaa ustgaad bj bolj bgamu,hool tejeel tavij ogch asarch hamgaalmaar um.

5  |  0
Тийрэлтэт Үмхий хүрэ(66.181.177.175) 2019 оны 10 сарын 25

Баавгайг өрөвдөөд байхын.

5  |  0
xx(150.129.143.94) 2019 оны 10 сарын 26

sain ajillajee

2  |  3
Top