.jpg)
Эрхүү мужид 340 гаруй баавгайг устгажээ. Тус мужийн эрх баригчдын мэдээлснээр, нэг өдөрт баавгай суурьшлын бүсэд орж ирсэн гэсэн 80 мэдээлэл авдаг байна.
Есдүгээр сарын 30-ны байдлаар, хүний амь насанд аюултай гэж үзсэн нийт 342 баавгайг устгаж, 564 баавгайг суурьшлын бүсээс холдууджээ.
Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан тус мужид туршлагатай анчин, ан амьтан судлаачдаас бүрдсэн 142 бүлэг байгуулан ажиллаж байна.
Наймдугаар сараас хойш ОХУ-ын есөн муж, бүс нутагт баавгай хүмүүс рүү дайрсан 20 тохиолдол бүртгэгджээ. Хамгийн олон нь Алтай, Буриад, Красноярск зэрэг мужуудад бүтгэгдсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )