Монгол баавгайнаас болж Хиагтад түгшүүр зарлав

Автор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 29

Монголоос орж ирсэн өлсгөлөн баавгайны улмаас ОХУ-ын хилийн Хиагт боомтод түгшүүр зарлажээ.

Хотын захиргаанаас “Монголоос баавгай ирлээ” гэж онцолсон анхааруулах хуудсыг хотын гудамжаар наасан байна.
 


Монгол баавгай хил давсныг орос хилчид анх Цагдаагийн газарт мэдэгджээ.

Буриадын Байгаль хамгаалах газраас “Баавгай хил даван, Оросын нутагт 100 метр орчим нэвтэрлээ. Хилийн зурвасын дагуу 50 метр зугаалаад, буцаад Монголын нутагт орсон. Хилийн бүсээс 2,5 км зайд хогийн цэг байдаг. Баавгай энэ үнэрээр орж ирсэн байх магадлалтай. Өвөр Байгалийн хязгаар, Буриадад баавгай хүнд халдсан хэрэг энэ сард их гарсан. Тиймээс монгол баавгай орж ирсэн нь ард иргэдийн айдсыг төрүүлээд байна” гэж мэдэгджээ.  
 


БУРИАДЫН БАЙГАЛЬ ХАМГААЛАХ ГАЗРААС
 

-Хүнсний гаралтай хог хаягдлыг ил задгай хаяхгүй байх;

-Ойд явахдаа маш болгоомжтой байх;

-Хотоос гадна амралт, зугаалгаар явахдаа баавгайны ул мөр байгаа эсэхийг сайн шалгах, сэжигтэй газар байрлахгүй байх;

-Бага насны хүүхэдтэй ойд явахдаа үргэлж хараа хяналт тавих;

-Майхан, асар барихдаа үзэгдэх орчин сайн газар барих;

-Баавгайтай гэнэт тааралдахгүйн тулд ойд явахдаа чанга ярьж, дуу чимээтэй явах;

-Ойд хүнсний хог хаягдал үлдээхгүй байх;

-Баавгайтай тааралдаад зугтаж болохгүй. Зугтвал баавгай элдэн хөөх тул болгоомжтой холдох хэрэгтэй. Чанга хашгаран, тусламж дуудан, аажмаар ухраарай. Алга таших, хашгарах, төмөр сав суулга дэлдэн чимээ гарган үргээх;

-Гараа дээш өргөн баавгайнаас том, хүчтэй гэдгээ харуулах;

-Баавгайны нүд рүү эгц харж болохгүй, шүдээ бүү үзүүл гэж анхааруулсан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top