Боловсролын яамны мэдээлснээр төрийн өмчийн сургуулиуд шинэ загварын дүрэмт хувцас санаачлан нэвтрүүлэхгүй бөгөөд өөрчлөлт хийх нь хуулиар хориотой тухай мэдээллээ. Сургуулиуд нэгдсэн загварын дүрэмт хувцсыг мөрдүүлэх зарчимтай, тус шаардлага нь нэг сургуулийн хэмжээнд дур мэдэн шинэчилж, өөрчилж болох асуудал биш аж.
Бодлогын баримт бичигт тусгаснаар нэгдсэн загварын дүрэмт хувцас нь сургачдын хэрэглэл, өдөр тутмын хэрэглжээний зохицуулалтын нэг хэсэгт тооцогддог байна. Тухайлбал, поло цамцыг иж бүрдлийн нэг хэсэг гэж үзэх аж. Дүрэмт хувцсыг “шинэ загвар” нэрээр тусд нь нэмж, аймаг дүүрэг бүр өөр, өөр шийдэл гаргах нь дээрх зохицуулалттай зөрчилдөх аж.
Боловсролын яамны зүгээс дүрэмт хувцасны өөрчлөлт, шинэ санаачилга нэрийн дор эцэг эхчүүдийн санхүүгийн зардлыг өсгөх, мөн хууль зөрчих нөхцөл бүрдэхээс сэргийлэхийг анхаарууллаа.

Сэтгэгдэл ( 0 )