ЖАГСААЛТ: 2022-2023 оны хичээлийн жилд ЕБС-уудын ХАМРАН СУРГАХ ТОЙРОГ

Автор | Zindaa.mn
2022 оны 08 сарын 09

Ерөнхий сайдын дэргэдэх Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвд энэ төрлийн гомдол, саналтай холбоотой Ажлын хэсэг ажиллаж байгаа билээ.

Тиймээс эцэг, эхчүүд та бүхэн боловсролын салбар дахь авлигатай холбоотой асуудлаар 11-11 төвд мэдээлэл өгч болно.

Ажлын хэсэгт Ерөнхий сайдын ажлын алба, Боловсрол, шинжлэх ухааны яам, Тагнуулын Ерөнхий газар, Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газар болон нийслэлийн мэргэжлийн байгууллагын төлөөлөл багтаж байгаа бөгөөд хичээлийн шинэ жил эхлэх дөхөж байгаатай холбоотойгоор боловсролын салбар дахь авлигын асуудлыг таслан зогсоох, хяналт тавихад дээрх Ажлын хэсгйнхэн 11-11 төв дээр өргөтгөсөн байдлаар ажиллах юм. 

Зарим сургуулийн удирдлагууд сургуулийнхаа хамран сургах тойргийн бус хүүхдүүдийг хувийн ашиг сонирхлын үүднээс сургадаг, зарим хүүхдийг ямар ч шалгуургүйгээр элсүүлдэг явдлыг таслан зогсоох, цэцэрлэгийн хүртээмжийг адил түвшинд байлгахад Ажлын хэсэг мөн анхаарал хандуулна. 
 

Хүүхдээ аль сургуульд суралцуулахаа мэдэхгүй байгаа бол хамран сургах тойргийнхоо сургуулийг эндээс хараарай. Таны хүүхэд оршин суугаа гэрийнхээ хаягийн дагуу харьяаллын сургуульдаа үнэ төлбөргүй элсэн суралцаж, боловсролын үйлчилгээг авах эрхтэй

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top